"Ши Жиньпиний төр улсаа засах арга ухаан" баримтат кино гарав

2020-01-17 11:14:48
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятад улсын дарга Ши Жиньпин Мьянмар улсад төрийн айлчлал хийхийн өмнөхөн “Ши Жиньпиний төр улсаа засах арга ухаан” баримтат кино (мьянмар хэлээр орчуулсан)-г үзүүлэх ёслол 16-нд Мьянмарын нийслэл Янгонд болов.

Энэ арга хэмжээг Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэлийн алба, БНХАУ-аас Мьянмарт суугаа элчин сайдын яам, Мьянмарын суртал ухуулгын яам хамтран зохион байгуулжээ.

"Ши Жиньпиний төр улсаа засах арга ухаан" гурван ангит баримтад киног Хятадын олон улсын харилцааны CICC төв, Америкийн Discovery телевизийн суваг хамтран бүтээжээ. Иж бүрэн бодит үйл хэргээр жишээ болгон, Ши Жиньпиний төр улсаа зассан практик, ололт амжилтыг системтэй танилцуулсан юм. Тус киног урьд нь Discovery суваг зэрэг олон орны мэдээллийн хэрэгслээр нэвтрүүлсэн нь сая сая үзэгчдэд хүрсэн юм. Тус киног 16-18-ны орой нэвтрүүлгийн оргил цагаар Мьянмарын телевизээр нэвтрүүлж, дараа нь Мьянмарын үндэсний телевиз зэрэг орон нутгийн мэдээллийн гол гол хэрэгслээр гарах юм.

Ёслолд оролцсон Мьянмарын олон салбарын төлөөлөгчид тус киног өндрөөр үнэлжээ. Ши Жиньпин даргын Мьянмарт хийх айлчлал, мөн хоёр орон дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан тус кино Мьянмарын үзэгчдэд хүрсэн нь чухал ач холбогдолтой юм. Энэ киногоор дамжуулж Мьянмарын олон салбарын зүтгэлтнүүд Хятад улсын удирдагчийн төр улсаа засах арга ухааны талаар илүү сайн танин мэдэж, Хятад улсын хөгжлийн туршлагаас суралцаж болно. Хоёр орон үргэлжлэн хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, харилцан ашигтай хамтдаа амжилтад хүрэхийг тэд хүсэж байна.

Их уншсан

холбоотой мэдээ