​Интернет ашиглагчдад зориулсан цагаан сарын үдэшлэгийг цацна

2020-01-17 15:25:33
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Билгийн тооллын өвлийн адаг сарын 23 буюу өнөө орой 19:30 цагт ХТРТ интернет ашиглагчдад зориулсан 2020 оны цагаан сарын үдэшлэгийг бэлтгэн, CCTV-3, Яншипинь APP, CCTV сайтын олон платформоор нэгэн зэрэг цацах гэж байна.

Интернет ашиглагчдад зориулсан 2020 оны цагаан сарын үдэшлэг “Залуу карнивал” сэдвийн хүрээнд олон салбарын залуустай хамт “шинэ оны шинэ хүсэл мөрөөдөл”-ийг хуваалцаж, тэдэнд зориулсан сонирхолтой тоглолт үзүүлэх юм.

Залуусын сонирхдог сэдэв бол энэ үдэшлэгийн өвөрмөц тал юм. Залуусын шинэ дадал зуршил, тэдэнд таалагдах шинэ хэлбэрээр үдэшлэгийг найруулж, шинийг санаачлан, залуусыг өргөнөөр оролцуулахыг зорьсон байна. Тухайлбал ухаалаг хос уянгын H5 хийж, код уншуулан, “20 насандаа эргэж очих”, хиймэл оюун ухааны технологиор шинэ оны мэнд хүргэж, олон платформоор “2020 оны миний шинэ мөрөөдөл"-ийг хүлээж авна. ХТРТ-ийн 2019 онд байгуулсан 5G шинэ медианы Яншипинь “үзсэн сонссон" хэмээх нэвтрүүлгийг үдэшлэгийн шууд нэвтрүүлэгт оролцуулна.

Өнөө орой 19:30-д ССТV-ийн ерөнхийлсөн суваг, Яншипинь APP, CCTV сайтын олон платформоор баяртай уулзацгаая. Сарантуяа


Их уншсан

холбоотой мэдээ