Ши Жиньпин Нэйпидод хүрэлцэн очиж айлчлалаа эхлүүлэв

2020-01-17 15:38:22
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 1-р сарын 17-нд Мьянмарын нийслэл Нэйпидод хүрэлцэн очиж, Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсад хийх төрийн айлчлалаа эхлүүллээ.

Ши Жиньпиний суусан тусгай нисэх онгоц Мьянмарын харьяа агаарт ороход Мьянмарын агаарын цэргийн нисэх онгоц хөөрч хамгаалж ниссэн байна. Мьянмарын тэргүүн дэд ерөнхийлөгч Мьинт Све зэрэг өндөр албан тушаалтнууд онгоцны буудалд Ши Жиньпин даргыг угтан авчээ.

Энэ бол Ши Жиньпин даргын 2020 оны анхны гадаад айлчлал бөгөөд БНХАУ-ын дарга ийнхүү 19 жилийн дараа Мьянмарт дахин айлчилж байгаа юм. БНХАУ, МХБНУ дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой энэ онд тохиож байна.


Их уншсан

холбоотой мэдээ