Мьянмарт "Ши Жиньпиний төр улсаа засах арга ухаан" баримтат кино гарав

2020-01-17 15:56:25
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Ши Жиньпин дарга Мьянмарт төрийн айлчлал хийхийн өмнөхөн, орон нутгийн цагаар 1-р сарын 16-нд Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэлийн алба, БНХАУ-аас Мьянмарт суугаа элчин сайдын яам, Мьянмарын Суртал ухуулгын яамны хамтран зохион байгуулсан “Ши Жиньпиний төр улсаа засах арга ухаан” баримтат киноны мяьнмар хэлээр орчуулсан киног үзүүлэх нээлтийн ёслол Мьянмарын хамгийн том хот Янгонд болов.

Мьянмар хэлээр орчуулсан “Ши Жиньпиний төр улсаа засах арга ухаан” баримтат киноны нээлтийн ёслолыг Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэлийн алба, БНХАУ-аас Мьянмарт суугаа элчин сайдын яам, Мьянмарын Суртал ухуулгын яам санаачилж, Хятадын олон улсын харилцааны CICC төв, Хятадын Юньнань мужийн радио телевиз, Мьянмарын үндэсний телевиз, Мьянмарын Sky Net телевиз зэрэг байгууллага зохион байгуулжээ. Хятад, Мьянмар хоёр орны 100 гаруй зочид тус үйл ажиллагаанд оролцсон байна.

"Ши Жиньпиний төр улсаа засах арга ухаан” гурван бүлэгт баримтат кинонд иж бүрэн, үнэн бодит үйл явдлаар жишээ болгон, Ши Жиньпиний төр улсаа зассан практик, ололт амжилтыг системтэй танилцуулжээ. Тус киног 1-р сарын 16-18-нд оргил цагаар гаргах юм. Мьянмарын хамгийн том арилжааны телевиз Sky Net телевиз нэвтрүүлж, дараа нь Мьянмарын үндэсний телевиз зэрэг Мьянмарын гол гол мэдээллийн хэрэгслээр цацах болно.

Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэлийн албаны дарга Шюй Линь тус арга хэмжээнд хэлсэн үгэндээ: Ши Жиньпин даргын Мьянмарт хийх айлчлал, мөн Хятад, Мьянмар дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн үеэр “Ши Жиньпиний төр улсаа засах арга ухаан” кино Мьянмарын үзэгчдэд хүрч буй нь чухал ач холбогдолтой үйл явдал юм гэжээ.

"Хятад, Мьянмар дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой энэ онд тохиож байна. Мьянмар хэлээр орчуулсан энэ киног өнөөдөр Мьянмарт албан ёсоор нэвтрүүллээ. Энэ баримтат киногоор дамжин Мьянмарын олон салбарын зүтгэлтнүүдтэй Хятад улсын удирдагчийн төр улсаа зассан арга ухаан, Хятад улсын хөгжлийн туршлага, Хятадын ард түмний сайн сайхан амьдралын төлөөх цуцалтгүй тэмүүллийн түүхээс хуваалцаж, шинэ эриний Хятад улсын тухай Мьянмарын ард түмний танин мэдэхүй, ойлголтыг гүнзгийрүүлэхийг хүсэж байна” гэжээ.

Хоёр орон гар нийлэн Бүс ба замыг хамтдаа бүтээн байгуулахаар боломж болгож, Хятад, Мьянмарын иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцааг улам өндөр түвшинд гаргахыг Шюй Линь уриаллаа.

"Ирээдүйд хандан, Хятад, Мьянмар дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойгоор боломж болгон, иргэд хоорондын сэтгэлийн холбоосыг нэмэгдүүлэн, олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, Бүс ба замыг хамтдаа бүтээн байгуулахыг түргэтгэн, хөгжлийн стратегийн холболтыг эрчимжүүлж, хоёр орны хамтын хөгжил дэвшлийг ахиулан, Хятад, Мьянмарын иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцаанд илүү баялаг агуулга нэмэхийг бид хүсэж байна” гэжээ.

Арга хэмжээний үеэр Хятадын олон улсын харилцааны CICC төв, Юньнань мужийн телевиз, Мьянмарын үндэсний телевизийн хамтран бүтээх “Өнгөрөн одсон он жилүүд-Андын найрамдал” баримтат киноны зураг авалтыг эхлүүлэх ёслол болов. Тус кино бол Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэлийн албаны бүтээсэн “Өнгөрөн одсон он жилүүд” цуврал брэнд нэвтрүүлгийн шинэ бүтээл юм. Шюй Линь хэлэхдээ:

"Энэ кинонд үнэн бодит, сэтгэл хөдөлгөм олон олон түүхээр дамжин Хятад, Мьянмарын уламжлалт, гүн зузаан найрамдал, улам нягтарч буй харилцаа, хамтын ажиллагааг тусгаж, хоёр орны ард түмэн гар нийлэн урагш тэмүүлж, Хятад, Мьянмарын хувь заяаны хамтын цогцыг хамтдаа бүтээн байгуулж, сайн сайхан амьдралыг эрэлхийлж буй аугаа үйл явцыг харуулах юм” гэжээ.

Кино үзүүлэх танхимд Мьянмарын олон салбарын зүтгэлтнүүд “Ши Жиньпиний төр улсаа засах арга ухаан” кинонд өндөр үнэлгээ өгсөн юм. Мьянмарын Shwe Than Lwin мэдээллийн группийн ерөнхий захирал У Киав Вин хэлсэн үгэндээ:

"Хятадын Төрийн зөвлөлийн алба, Мьянмарын Суртал ухуулгын яам мьянмар хэлээр орчуулсан “Ши Жиньпиний төр улсаа засах арга ухаан” киног нэвтрүүлсэн явдалд үзэгч бид талархал илэрхийлье. Энэ баримтат киноноос бид Хятад улсын хөгжлийн туршлагатай танилцана. Энэ нь Мьянмарын хөгжилд суралцууштай ач холбогдолтой юм” гэжээ.

"Ши Жиньпиний төр улсаа засах арга ухаан” киног Хятадын олон улсын харилцааны CICC төв, Америкийн Discovery телевиз хамтран бүтээсэн юм. Нийт гурван ангитай тус кинонд ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний “хүн ардаараа төв болгож” засаг хэрэгжүүлэх үзэл ойлголт, Хятад улсын хөгжлийн шинэ үзэл баримтлал, амжилтад хүрсэн практик, мөн Хятад улсын энх тайван, хөгжлөөс дэлхийд авчирсан боломжийн тухай өгүүлсэн байна. Тус кино урьд нь Discovery суваг зэрэг олон орны мэдээллийн хэрэгслээр гарч, сая сая үзэгчдэд хүрсэн билээ.

ХТРТ-ийн сурвалжлагч Чюй Гүнзэ Мьянмарын Янгон хотоос мэдээллээ.

Их уншсан

холбоотой мэдээ