Ши Жиньпин, Аун Сан Су Чи нар уулзав
Синьхуа агентлагийн мэдээ: Орон нутгийн цагаар 1-р сарын 17-ны үдээс хойш, Хятад улсын дарга Ши Жиньпин Нейпидо дахь ерөнхийлөгчийн ордонд Мьянмарын ерөнхийлөгч Вин Муинт зохиосон хүндэтгэлийн хүлээн авалтад оролцсоны дараа, Мьянмарын Төрийн зөвлөх Аун Сан Су Чи ерөнхийлөгчийн ордонд хүрэлцэн очиж, Ши Жиньпин даргыг хүлээн авч уулзав.
Тэрээр Ши Жиньпин даргын Мьянмарт төрийн айлчлал хийж байгааг Мьянмарын тал хүсэн хүлээж удлаа хэмээн илэрхийлэв. Тэрээр хэлэхдээ, Ши Жиньпин даргын айлчлал Хятадын цагаан сарын өмнө, мөн Мьянмар, Хятадын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн үеэр тохиож байгаа нь маш чухал ач холбогдолтой юм. Мьянмарын тал Хятадын талын олон жилийн турш Мьянмарт ихээхэн дэмжлэг үзүүлсээр ирсэн баярлаж талархаж явдаг. Мьянмарын найрамдалт харилцаа цагийн уртад өөрчлөлтийн олон сорилтыг туулсан юм, зөвхөн бид түүний эрхэм нандин утга учрыг сайн мэднэ. Хятад улс нь Мьянмарын сайн найз, хувь заяа бидний бах бөх холбосон билээ. Мьянмарын тал Хятадын талтай зовлон жаргалаа хуваалцан, хувь заяаны хамтын цогц байгуулахад бэлэн байна. Ши Жиньпин даргын айлчлал нь хоёр орны харилцааны шинэ хөгжлийг урагшлуулна гэдэгт итгэж байна гэжээ.
Ши Жиньпин дарга Мьянмарын засгийн газар, ард иргэдийн хүндэтгэн хүлээж авсан баярлаж буйгаа илэрхийлэв. Ши Жиньпин: Миний бие Хятад улсын даргын хувиар анх удаагаа Мьянмарт айлчилж, энэ оны эхний айлчлалаа Мьянмараас эхлүүлж, хоёр тал Хятад, Мьянмарын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн арга хэмжээ зохиож байгаа нь маш чухал ач холбогдолтой. Хятадын тал Мьянмарын өөрсдөө сонгосон хөгжлийн замыг тууштай дэмжиж, хоёр орон, хоёр орны ард иргэд хоорондын найрамдалт харилцааг бататган гүнзгийрүүлэн, түүний агуулгыг баяжуулан, Хятад, Мьянмарын хувь заяаны хамтын цогц байгуулах болно гэв.
Н.Пүрэвжав