Хятад, Мьянмарын хувь заяаны хамтын цогц байгуулна

2020-01-18 01:58:45
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятад улсын дарга Ши Жиньпин 17-ноос Мьянмарт хийх төрийн айлчлалаа эхлүүлэв. Ши Жиньпин, Мьянмарын ерөнхийлөгч Вин Мьинт нар Хятад, Мьянмарын хувь заяаны хамтын цогц байгуулахыг санал нэгтэй зөвшөөрөв.

Ши Жиньпин Хятад, Мьянмарын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн тэмдэглэл арга хэмжээ, Хятад, Мьянмарын соёл, аялал жуулчлалын жилийг эхлүүлэх ёслолд хэлсэн үгэндээ онцлохдоо, энэхүү нийтлэг ойлголт нь Хятад, Мьянмар хоёр орны хувь заяагаа холбосон онц харилцааг харуулж, хоёр тал Хятад, Мьянмарын хувь заяаны хамтын цогц байгуулахаар эрхэм зорилго болгон, хоёр орны ард иргэдийн үндсэн ашиг сонирхлыг чухалчлан, улс төрийн харилцан итгэлцлийг гүнзгийрүүлэн, ажил хэрэгч хамтын ажиллагааг өргөтгөн, хоёр орныг сайн хөрш, сайн найз, сайн түнш байлгах болно гэжээ.

Тэрээр онцлохдоо, Хятад, Мьянмарын хамтран санаачилсан энх тайвнаар зэрэгцэн орших 5 зарчим нь олон улсын харилцаан түүхэн дэх чухал санаачилга юм. Өнөөдрийн нөхцөлд энх тайвнаар зэрэгцэх орших 5 зарчим нь цагаас хоцроогүй, харин ч маш чухал үүрэг гүйцэтгэж байна. Хятадын тал Мьянмарын талтай хамтдаа энх тайвнаар зэрэгцэн орших зарчмын ажиллаж, улс орнууд хоорондын харилцааны үлгэ жишээ болж, олон улсын хамтын нийгэмлэг хамтран хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулахад хүчин зүтгэнэ гэжээ.

Н.Пүрэвжав

Их уншсан

холбоотой мэдээ