Ши Жиньпин Мьянмарын ерөнхийлөгчийн өргөн их угтах ёслолд оролцжээ

2020-01-18 02:10:37
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Орон нутгийн цагаар 1-р сарын 17-ны орой БНХАУ-ын дарга Ши Жиньпин Нейпидод Мьянмарын холбооны Бүгд Найрамдах улсын ерөнхийлөгч Вин Муинтын түүнд зориулан өвтэгш их хүлээн авалтад оролцжээ.

Ши Жиньпин Мьямарын ерөнхийлөгч Вин Муинт, Төрийн зөвлөх Аун Сан Су Чи, тэргүүн дэд ерөнхийлөгч Мьинт Све нарын хамт хүлээн авалтын талбайд ирсэн байна.

Цэргийн найрал хөгжмийн анги Хятад Мьянмар хоёр орны төрийн дууллыг эгшиглүүллээ.

Вин Муинт үг хэлж, Ши Жиньпин дарга шинэ оны анхны зочноор Мьянмарт айлчилж буй нь Мьянмарын ард түмэн баярлаж байна. Хятадын тал Мьянмарын энх тайван хөгжилд дэмжлэг туслалцаа үзүүлж байгаад Мьянмарын тал баярлаж байна. Мьянмар Хятад хоёр орон энх тайвнаар хамтран орших таван зарчмыг эх эцэсгүй баримталж, харилцан хүндэтгэж, ойлголцож, хамтын ажиллагааны нэн нягт түншийн харилцаа тогтоохын төлөө чармайж байна. Ши Жиньпин даргын энэ айлчлал хоёр орны харилцаанд чухал бэлэг тэмдэг болно гэдэгт найдаж байна. Түүний айлчлал бүрэн дүүрэн амжилт олж баялаг үр дүнтэй болохыг хүсэж байна гэжээ.

Ши Жиньпин үг хэлж Мьянмарын засгийн газар ард түмний түүнийг халуунаар угтан авсанд баярлаж байгаагаа илэрхийлжээ. Тэрээр хэлэхдээ, түүхийг эргэн санахад хоёр орны ахан дүүсийн харилцаа мянга мянган жилийн туулж ирсэн юм. Хоёр тал сэтгэл нэгдэн, үнэнч харилцаж, хүчир бэрхийг хамт туулан зовлон зүдүүрээ нэгтгэж ирсэн шилдэг уламжлалтай юм. Харилцан хүндэтгэж, харилцан ашигтай хамтаар хожих хамтын ажиллагааны чиглэлийг баримталж ирсэн юм. Ирээдүйд хоёр талаараа Хятад Мьянмарын дипломат харилцаа тогтоосон 70 жилийн ойгоор боломж болгон Хятад Мьянмарын хувь заяаны хамтын цогцыг байгуулж, Хятад Мьянмарын харилцааны шинэ цаг эринийг нээх хэрэгтэй гэжээ.

Ши Жиньпин хэлэхдээ, бид зовлон зүдүүрээ хамтатгасан сайн хөрш байхыг баримталж, сайн хөршийн найрсаг харилцааны зориг санааны дагуу хоёр орны ард түмнийг амар амгалан аз төрөн амьдрах болон эдийн засаг нийгмийн хөгжилд нэн сайхан орчин бүрдүүлж өгөх болно. Бид зовлон жаргалаа хамтатгасан сайн найз байж, шинэ байдалд энх тайвнаар зэрэгцэн орших таван зарчмыг баримтлан бие биеийнхээ анхаарал хандуулж байгаа асуудлыг эрс дэмжиж, дэлхийн энх тайван тогтвортой байдал, цэцэглэл хөгжлийг ахиулах болно. Бид хамтран ажиллаж хамтаар хожсон сайн түнш байж, Хятад Мьянмарын эдийн засгийн коридорын байгуулалтыг үнэнхүү ахиулан хоёр орны олон салбар дахь хэлхээ холбоо хамтын ажиллагаанд үлгэр жишээ болж, хоёр орны ард түмэнд хүртээмжтэй байлгах болно гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ