Ши Жиньпин Нгуен Фу Транг нар харилцан баярын цахилгаан илгээлээ

2020-01-18 15:55:02
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

1-р сарын 18-нд, ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Ши Жиньпин, Вьетнамын КН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Вьетнам улсын дарга Нгуен Фу Транг нар Хятад Вьетнам дипломат харилцаа тогтоосон 70 жилийн ойгоор харилцан баярын цахилгаан илгээсэн байна.

Ши Жиньпин баярын цахилгаандаа: Хятад Вьетнам бол уул усаараа залгалдаж, түшилцэн оршсон социолизмын хөрш, бас ч стратегийн ач холбогдол бүхий хувь заяаны хамтын цогц юм. Дипломат харилцаа байгуулсан 70 жилийн турш, хоёр орны ахмад удирдагчид өөрийн гараар нарийн хянамгай бий болгон бүтээсэн уламжлалт найрамдал нэн баялаг үр дүнд хүрч, "урт хугацаагаар тогтвортой, ирээдүйд хандсан, найрсаг сайн хөрш байх, бүх талаар хамтарч ажиллах" гэсэн арван зургаан үсгийн чиглэл болон "сайн хөрш, сайн найз, сайн нөхөр, сайн түнш" хэмээх үзэл санааны жолоодлого дор ихээр хөгжсөн байна. Би нөхөр Нгуен Фу Трангтай хамт хоёр удаа түүхэн чанартай харилцан айлчлалыг биелүүлж, шинэ нөхцөлд хоёр орны найрсаг сайн хөршийн харилцааг бэхжүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зэрэг талаар чухал нийтлэг ойлголтод хүрч, хоёр нам, хоёр орны харилцааг хамтдаа удирдан дагуулж, шинэ цаг эринд оруулсан байна гэжээ.

Нгуен Фу Транг баярын цахилгаандаа: Вьетнам Хятад дипломат харилцаа тогтоосон 70 жилийн турш, хоёр нам, хоёр орон болон хоёр ард түмэн мөр зэрэгцэн хамтарч, өөр өөрийн орны үндэстнийг чөлөөлөх болон социолизмын бүтээн байгуулалтын салбарт амжилт олоход хувь нэмэрээ оруулсан юм. Вьетнам Хятадын харилцааг тасралтгүй бэхжүүлэн, сайтар хөгжүүлэх бол хоёр талын түүхэн хариуцлага байж, хоёр ард түмэний хамтын хүслэнтэй нийцэнэ. Вьетнамын тал Хятад улстай харилцаагаа хөгжүүлэхийг хэзээд тэргүүн чухал байранд тавьж, хоёр нам, хоёр орны удирдагчийн шууд анхаарал болон удирдлага дор, хоёр талын стратегийн хамтын ажиллагааны бүх талын түншийн харилцаа тасралтгүй дээшлэн шинэ түвшинд хүрнэ гэдэгт бат итгэж байна гэжээ.

Мөн өдөр, Хятадын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян, Вьетнамын засгийн газрын ерөнхий сайд Нгуен Сүан Фу нар ч харилцан баярын цахилгаан илгээв.

Их уншсан

холбоотой мэдээ