Гол ашиг сонирхлын асуудлаар харилцан дорвитой дэмжинэ

2020-01-18 17:43:13
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

18-нд Хятад улсын дарга Ши Жиньпин, Мьянмар улсын Төрийн нарийн бичгийн дарга Аун Сан Су Чи-тай хэлэлцэв. Мөн өдөр Хятад Мьянмарын нийтэлсэн хамтарсан мэдэгдэлд онцлохдоо: НҮБ, Хятад-АСЕАН зэрэг олон талт механизмын хүрээнд уялдаа холбоогоо үргэлжлэн эрчимжүүлж, тус тусын гол ашиг сонирхол болон анхаарч бус том асуудлаар харилцан дэмжинэ гэжээ.

Хятадын тал илэрхийлэхдээ: Мьянмарын тал улс төрийн яриа хэлцлээр дамжин дотоодын энх тайван эе зохицолын ахицыг урагшлуулах гэсэн хүчин чармайлтыг дэмжинэ. Хүмүүнлэгийн байдлыг даван туулах, Рахинэ мужийн энх тайван тогтвортой байдал болон хөгжлийг ахиулах гэсэн Мьянмарын хүчин чармайлтыг дэмжиж, Мьянмар үргэлжлэн Рахинэ мужид үймээн самуун дэгдээхгүйгээр иргэдийг буцаан нүүлгэх нөхцөлийг улам сайжруулахад чадахын хэрээр туслахад бэлэн байна гэжээ.

Хятад Мьянмарын гадаад харилцаа батлан хамгаалалтын 2+2хэмээх дээд зэрэглэлийн зөвшилцөлийн механизмыг үргэлжлэн сайтар ашиглаж, хоёр орны хилийн бүсийн энх тайван тогтвортой байдлыг хамтдаа хамгаалахыг хоёр тал зөвшөөрөв.

Их уншсан

холбоотой мэдээ