Эдийн засгийн коридорыг сайтар бүтээн байгууна

2020-01-18 18:30:16
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятад улсын дарга Ши Жиньпин 18-нд Найпидавд хэлэхдээ, Хятад Мьянмарын эдийн засгийн коридор байгуулах нь хоёр тал "Бүс ба Зам" -ыг хамтдаа байгуулах чухал тэргүүн зорилт юм. Хоёр тал Хятад-Мьянмарын эдийн засгийн коридорыг дорвитой бүтээн байгуулах ажлыг эхлүүлээд байгаа бөгөөд хоёр орны ард түмэн, ялангуяа Мьянмарын ард түмэндүр өгөөжийг нь хүртээхёстой гэжээ.

Мөн өдөр Ши Жиньпин дарга Мьянмарын Төрийнзөвлөх Аун Сан Су Читэй хэлэлцээ хийсэн юм. "Бүс ба Зам"-ыг хамтдаа байгуулах хамтын ажиллагааг эрчимжүүлж, тэргүүлэх төслүүдэд илүү анхаарал төвлөрүүлэн, Кяукпю эдийн засгийн онцгой бүс, Хятад-Мьянмарын хилийн эдийн засгийн хамтын ажиллагааны бүс, Янгон хотын шинэ хотжилтын бүтээн байгуулалт, түүнчлэн авто зам, төмөр зам, цахилгаан эрчим хүч зэрэг дэд бүтцийн холболтын чухал төслүүдийг дэмжихээ хоёр тал зөвшөөрсөн байна. Ренчинсоо

Их уншсан

холбоотой мэдээ