Хоёр талын харилцааны шинэ эрин үеийг нээв

2020-01-18 18:50:13
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

18-нд Найпядавд Хятад улсын дарга Ши Жиньпин Мьянмарын Төрийнзөвлөх Аун Сан Су Читэй хэлэлцээ хийв. Хоёр тал хамтарсан мэдэгдэл гаргаж, дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойгоор боломж болгон, Хятад, Мьянмарын хувь заяаны хамтын цогц байгуулж, Хятад Мьянмарын харилцааны шинэ эрин үеийг нээх талаар санал нэгджээ.

Аун Сан Су Чи хэлэлцээний үеэр хэлэхдээ, Мьянмар Хятадын харилцааны чухал онцлог бол харилцан хүндэтгэж, харилцан ойлголцон, харилцан дэмжлэг үзүүлсээр ирсэн юм. Мьянмарыг дэмжиж буй Хятад улс нь хувийн ашиг сонирхлын төлөө биш, харин шударга ёсыг хамгаалахын төлөө юм. Зарим улс орнууд хүний эрх, үндэстэн, шашин шүтлэгийн асуудлаар шалтаг болгон бусад орны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцдог. Гэвч Мьянмар улс хэзээ ч ийм дарамт шахалт, хөндлөнгөөс оролцоо хийхийг зөвшөөрөхгүй. Олон улсын талбарт Мьянмар зэрэг жижиг, дунд орнуудын шударга ёсыг үргэлжлэн дэмжихийг Хятад улсаас хүсэж байна гэжээ.

Ши Жиньпин: Улс орнуудын ард түмэн өөрийнхөгжлийн замыг сонгохыг Хятад улс хүндэтгэсээр ирсэн бөгөөд бусад орны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байхыг хатуу баримталж, үндэсний нэр хүнд, хууль ёсны эрх ашгаа хамгаалахын төлөөхМьянмарын хүчин чармайлтыгдэмжих болно хэмээн онцолжээ. Ренчинсоо

Их уншсан

холбоотой мэдээ