Хятадад экспорлохоо өргөжүүлэхийг сайшаана

2020-01-18 19:00:37
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

18-нд Нэйпидавд Хятад улсын дарга Ши Жиньпин Мьянмарын төрийнзөвлөх Аун Сан Су Читэй хэлэлцээ хийлээ. Хоёр тал Хятад, Мьянмарын хооронд улс төр, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, хүмүүнлэг, орон нутаг зэрэг олон салбарын хамтын ажиллагааны баримт бичгийн солилцох ёслолд оролцжээ.

Ши Жиньпин хэлэлцээний үеэр хэлэхдээ, Хятад Мьянмарын харилцаа шинэ эрин үе рүү шилжсэн бөгөөд хоёр тал дараачийн үе шатны солилцоо, хамтын ажиллагаагаа системтэй төлөвлөх хэрэгтэй байна гэжээ. Тэрээр Хятад, Мьянмар худалдаа, хөрөнгө оруулалтаа өргөжүүлэхийг санал болгоод Мьянмарын тал Хятадтай хийж буй экспортоо цаашид тэлэхийг Хятадын тал сайшааж байна, мөн Хятадын аж ахуйн нэгжийн Мьянмарт хөрөнгө оруулалтахыг дэмжих бөгөөд Мьянмарын талтай банк санхүүгийн хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд бэлэн байна. Юньнань зэрэг Хятадын орон нутгийн мужуудын Мьянмартай байх солилцоо, хамтын ажиллагааг хоёр тал дэмжих ёстой гэжээ.

Ренчинсоо


Их уншсан

холбоотой мэдээ