Шинэ цаг эриний ахан дүүсийн найрамдлын гурван том хөдөлгөх хүч

2020-01-18 19:10:00
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat


Хятад улсын дарга Ши Жиньпин 17-нд Мьянмарын нийслэл Найпидавд Мьянмарын ерөнхийлөгч Вин Муинттай уулзахдаа, энэ айлчлалаараа дамжуулан гурван зүйлийн дохио уламжлахыг хүсэж байна. Үүнд Мьянмарын засгийн газар ард түмний өөрийн орныхоо бодит байдалд нийцсэн хөгжлийн замаар замнахыг эрс дэмжих, хамтаар Хятад Мьянмарын хувь заяаны хамтын цогц байгуулах, ажил хэрэгч хамтын ажиллагааг идэвхтэй ахиулах зэрэг багтаж байна. Энэхүү байр суурь нь Хятадын талын Мьянмарын талын хөгжлийг эрс дэмжиж, шиэн цаг эриний ахан дүүсийн найрамдлыг шинэ агуулгаар баяжуулж, шинэ эрч хүчээр сэлбэж буйг тусгахыг харуулсан юм.

Энэ он бол Хятад Мьянмар дипломат харилцаа тогтоосон 70 жилийн ой юм. Ши Жиньпин дарга Мьянмарыг шинэ орны айлчлалынхаа анхны орон болгосон нь Хятад Мьянмарын ахан дүүсийн найрамдал болон Хятад Мьянмарын харилцааг гүнзгийрүүлэхийг дээд хэмжээнд чухалчилж буйг бүрэн харуулж байгаа юм. Мьянмарын тал ч хамгийн дээд хүндэтгэлээр Хятадын төрийн тэргүүнийг хүлээн авч зочиллоо. Ши Жиньпин дарга ерөнхийлөгч Вин Муинттай уулзахдаа гурван зүйлийн дохио өгсөн юм. Тухайлбал Мьянмарын засгийн газар ард түмний өөрийн орныхоо бодит байдалд нийцсэн хөгжлийн замаар замнахыг эрс дэмжих, хамтаар Хятад Мьянмарын хувь заяаны хамтын цогц байгуулах, ажил хэрэгч хамтын ажиллагааг идэвхтэй ахиулж, бүс ба замын санаачилгыг Мьянмарын хөгжлийн стратегитай уялдуулж, хоёр талын харилцан ашигтай хамтын ажиллагааг баялаг үр дүнд хүргэн, хоёр ард түмэнд аз жаргал эдлүүлэх явдал болно. Баатар орчуулав



Их уншсан

холбоотой мэдээ