"Үндэсний баярын ёслолын арга хэмжээ" ном хэвлэгдэв

2020-01-18 19:21:40
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын Төв радио, телевизийн редакторлаж бүтээсэн үндэсний баярын 70 жилийн ойн баяр наадмын арга хэмжээний шууд нэвтрүүлгийн мэдээллийн тэмдэглэл-"Үндэсний баярын ёслолын арга хэмжээ"-г саяхан Хятадын олон улсын радиогийн хэвлэлийн газраас албан ёсоор нийтэлж, гадаад дотоодын үзэгчдэд тараалаа.

"Үндэсний баярын ёслолын арга хэмжээ" номд ХТРТ-ийн БНХАУ-ын байгуулагдсаны 70 жилийн ойн баяр наадмын шууд нэвтрүүлгийн тайлбар үг, радио шууд нэвтрүүлэгийн текст, скриптэд зэрэг чухал баримт бичгийн эх материалыг хамруулсан байна. Түүнчлэн шууд нэвтрүүлгийн багийн мэргэжлийн туршлагыг хуваалцах, онцлох үйл хэрэг, шууд нэвтрүүлгийн газар дээрх зураг, гадаад дотоодын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн ХТРТ-ийн шууд нэвтрүүлгийн тухай мэдээллийн нөлөө зэргийг хамруулж оруулсан бөгөөд төв телевизийн видео шууд нэвтрүүлгийн хоёр хэмжээст кодтой холбосон байна.
Тус номд хамрагдсан гайхамшигтай агуулга нь "дэлхийн болон түүхийн хамгийн сайн байх" зорилгод хүрэх ХТРТ-ийн ажлыг бүх талаар тайлбарласан төдийгүй ХТРТ, суртал ухуулга, соёлын салбарт сонгодог загварыг үлдээсэн юм. Ренчинсоо

Их уншсан

холбоотой мэдээ