​Ши Жиньпин Мьянмарт хийсэн айлчлалаа өндөрлүүлээд эх орондоо буцаж ирэв

2020-01-18 19:40:29
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 1-р сарын 18-нд, Хятад улсын дарга Ши Жиньпин Мьянмарт хийсэн төрийн айлчлалаа өндөрлүүлээд эх орондоо буцаж ирлээ.  

Орон нутгийн цагаар 18-ны үдээс хойш, Ши Жиньпин дарга тусгай нисэх онгоцоор Нейпидогоос эх орон руугаа морджээ. Мьянмарын тэргүүн дэд ерөнхийлөгч Мьинт Све тэргүүтэй засгийн газрын сайд нар нисэх онгоцны буудал очиж Ши Жиньпинийг үдэн мордуулсан байна. Мьянмарын залуус Хятад, Мьянмарын төрийн далбааг өргөж, хүндэт зочноо гүн хүндэтгэлтэйгээр үдэж мордуулсан юм.
Ренчинсоо


Их уншсан

холбоотой мэдээ