Хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулахад чухал практик боллоо

2020-01-19 06:43:11
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ХТРТ-ийн мэдээ: 1-р сарын 17-18-нд, БНХАУ-ын дарга Ши Жиньпин Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах улсад төрийн айлчлал хийсэн билээ. Айлчлалын дараа Хятадын төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И сэтгүүлчдэд айлчлалын үр дүнг танилцуулжээ. Ван И: Энэ удаагийн айлчлал бол Хятад улсын эргэн тойрны орнуудад хийж буй дипломат чухал үйл ажиллагаа юм. Хэдийгээр айлчлалын хугацаа богинохон боловч баялаг амжилттай болсон. Ши Жиньпин дарга нийт 12 арга хэмжээнд оролцож, олон салбарын 29 төрлийн хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцон, хоёр тал хамтарсан мэдэгдэл нийтэлсэн гэжээ.

Ван И: Мьянмарын олон салбар Ши Жиньпин даргын энэ айлчлалыг дээд хэмжээнд чухалчилж, Мьянмар, Хятад дипломат харилцаа тогтоосон 70 жилийн ойн үеэр, БНХАУ-ын дарга Мьянмарт төрийн айлчлал хийж, шинэ оны анхны айлчлалаа Мьянмар улсаас эхлүүлж байгаа нь Мьянмар Хятадын ахан дүүсийн гүн зузаан харилцааны илрэл бөгөөд хоёр орны үеийн үед найрсаг байдаг шинэ хуудсыг сөхлөө. Олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч энэ айлчлалд анхаарал хандуулж, Хятад улсын тэргүүн нарын дипломат үйл ажиллагаа Хятад, Мьянмарын ахан дүүсийн харилцааг шинэ эринд оруулж, "Бүс ба зам”-ын бүтээн байгуулалтад чухал ахиц гаргалаа. Хятад улсын нөлөө улам дээшилсэн гэж үзсэн байна гэжээ.

Ши Жиньпин дарга хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулах аугаа санаачилга дэвшүүлж, эн тэргүүнд эргэн тойрны орнуудаас эхлүүлэх хэрэгтэй гэж үзсэн юм. Энэ айлчлалын хугацаанд хоёр тал Хятад, Мьянмарын хувь заяаны хамтын цогцыг хамтдаа байгуулахыг санал нэгтэй зөвшөөрч, энэ шийдвэр цаг үеийн урсгалын дагуу хоёр орны ард түмний хүсэл найдвартай нийцэж, Хятад, Мьянмарын харилцааны агуулгыг баяжуулсан байна.

Айлчлалын үеэр Хятад, Мьянмарын удирдагчид “Бүс ба зам”-ын хамтдаа байгуулах талаар чухал нийтлэг ойлголтод хүрсэн байна. Каукпиугийн эдийн засгийн онцгой бүс, Рангуны шинэ хот, Хятад Мьянмарын хилийн бүсийн эдийн засгийн хамтын ажиллагааны бүс, авто зам төмөр зам, цахилгаан эрчим хүч зэрэг дэд бүтцийг харилцан холбох бүтээн байгуулалтыг ахиулжээ. Ван И: Энэ нь Хятад, Мьянмарын эдийн засгийн хонгил байгуулах нь бодит бүтээн байгуулалтын үе шатанд орсныг харуулж байна гэжээ.

Хятад улс гадаад хамтын ажиллагаа явуулахдаа хүчээр тулгадаггүй. Хятад, Мьянмарын хамтын ажиллагааны төслийг орон нутгийн ард түмэнд хүртээмжтэй болгох хэрэгтэй гэж Ши Жиньпин хэлсэн юм.

Ван И: Айлчлалын үеэр Хятад Мьянмарын удирдагчид түүхээ эргэн санаж, ирээдүйгээ харж, төр улсаа засах тухай туршлага солилцсон байна. Ши Жиньпин дарга: Хятад улс энх тайван хөгжлийг баримтлан, хэзээд жанжлахгүй, бусад улс орны дотоод хэрэгт оролцохгүй, олон улсын үйл хэргээр хөгжиж буй орнуудын өмнөөс үргэлжлэн үг хэлэх болно гэж цохон тэмдэглэжээ. Хятад улс Мьянмарын сонгосон хөгжлийг замыг дэмжиж, Мьянмар улс олон улсын тавцанд өөрийн зүй ёсны эрх ашиг, үндэсний нэр хүндээ хамгаалахыг дэмжих болно. Мөн Мьянмарын бүрэн эрх, хүсэл тэмүүллийг хүндэтгэсний үндсэн дээр Мьянмарын дотоодын энх тайван, үндэстний эвлэрлийг ахиулах үйл явцад бүтээлч үүрэг гүйцэтгэнэ гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ