Орос, Монгол руу холболтыг баталгаажуулна

2020-01-19 10:58:17
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Жуншинь агентлагийн мэдээ:18-нд Өвөр Монголын Худалдааны танхимын мэдээлснээр, 2020 оны боомтын хөгжлийн зорилтод Орос, Монгол руу холболтыг тэргүүлэх байранд тавьсаар байна.

Эх сурвалжид тэмдэглэснээр, 2020 онд Өвөр монгол Өлзий- Цагаандэл уул боомтын байгуулалтыг түргэтгэж, цаашид нээлттэй болгоно. Хятад Монгол, Хятад Оросын хувийн унаа боомтоор нэвтрэх бүсийн ажлыг ахиулна. Эрээн, Бугат хотын нисэх онгоцны буудлыг албан ёсоор нээлттэй болгох ажлыг сайтар хийнэ.

Үүний зэрэгцээ, Өвөр Монголын боомтын ашиглалтыг зөвшөөрөх, татан буулгах үнэлгээний аргыг судлан гаргана. Боомтын төслийн бүтээн байгуулалтыг түргэтгэж, олон улсын худалдааны "нэг цэгийн үйлчилгээ"-ний 2 дахь шатны байгуулалтыг эхлүүлж, ухаалаг гарцын удирдлагын дүрэм гаргана. Боомтын бүс нутгийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, Орос Монголын талын уулзалтыг нэмэгдүүлэн, Орос Монголын боомтын хамтын ажиллагааг хамтдаа ахиулж, "төмөр зам ба далайн шинэ гарц"-ын хамтын ажиллагааг идэвхтэй ахиулна.

Албаны тоо бүртгэлээс үзвэл, 2019 онд Өвөр Монголын боомтын ачаа тээвэр тогтвортой байж, боомтоор нэвтэрсэн ачаа тээврийн хэмжээ 91.02 сая тоннд хүрчээ. 2019 онд Өвөр Монголын Хятад Европ чиглэлийн галт тэрэг түргэн хөгжиж, 3657 галт тэрэг хилээр нэвтэрсэн нь 2018 оны мөн үеэс 28.2 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Өвөр Монголоос гараагаа авч хөдөлсөн галт тэрэг 318 хүрч, 2018 оныхоос 47.2 хувиар нэмэгджээ.

Их уншсан

холбоотой мэдээ