"Баясгалант цагаан сар" соёлын арга хэмжээ болов

2020-01-19 11:11:34
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын сар шинийн "Баясгалант цагаан сар" баярын цэнгүүн 18-нд Танзанийн Дар эс-Салам хотын олон улсын хурлын Ньерер төвд боллоо. Танзанид байгаа хятадчууд, орон нутгийн найрсаг иргэд зэрэг мянга орчим хүн нэгэн дор хуран цугларч, Хятадын билгийн улирлын цагаан сарын баярыг хамтдаа тэмдэглэсэн байна.
"Баясгалант цагаан сар” арга хэмжээг Танзани улсад 11 жил дараалан зохион байгуулж байгаа бөгөөд Хятад, Танзанийн соёлын солилцооны чухал брэнд болсон юм. Цэнгүүний үеэр, Хятадын Жэжян мужийн уран бүтээлчид Хятадын онцлог бүхий гайхалтай сайхан тоглолт хийж, үзэгч түмнээ баясгажээ.
Үүний зэрэгцээ 2020 оны “Баясгалант цагаан сар” аялан тоглолт 17-нд Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод болсон юм. Хятадын харьяатууд, Хятадын хөрөнгө оруулалттай байгууллага нэгж, тэнд сурч буй оюутан, орон нутгийн найрсаг хүмүүс зэргээс бүрдсэн 20 гаруй аяны тоглолтын хайрцаг бүрдүүлж, Хятадын уламжлалт соёлыг танилцуулж, Хятадын цагаан сарын баярыг тэмдэглэж үзэгч түмний сонирхлыг татсан байна.
Нээлтийн үеэр, Бээжингийн спортын их сургуулийн урлагийн хамтлаг луу, арслан бүжиг, үшүгийн урлагийн тоглолт үзүүлжээ. Ренчинсоо

Их уншсан

холбоотой мэдээ