"2020 оны Хятадын цагаан сарын цэнгүүн"-ий гурав дахь удаагийн бэлтгэл тоглолт амжилттай болов

2020-01-19 11:20:44
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

1-р сарын 18-нд ХТРТ-ийн “2020 оны Хятадын цагаан сарын цэнгүүн"-ий гурав дахь удаагийн бэлтгэл тоглолтын ажил амжилттай болж өнгөрлөө.
Гурван удаагийн бэлтгэл тоглолтын дараа, "2020 оны цагаан сарын цэнгүүн”-ий ерөнхий зохион байгуулалт улам эрчимжиж, олон төрлийн хөтөлбөр, олон удаагийн бэлтгэл сургалтаар дамжаад улам боловсронгуй болжээ.
"2020 оны цагаан сарын цэнгүүн”-ий хөтөлбөрүүд үзэгчид хоорондын харилцаанд илүү их анхаарал хандуулж, тухайн талбайд жүжигчид үзэгчдийн хооронд харилцан солилцоо хийх үйл явцыг тохируулсан төдийгүй тайзны хязгаарыг зохих хэмжээнд эвдэж, "ландшафт" хэлбэрийн үзэмж бүрдүүлэн, үзэгчдэд илүү сайхан мэдрэмж төрүүлжээ.

4 цаг гаруйн хөтөлбөр, өнгөлөг тайз засал, баярын уур амьсгал, сонгодог бүтээлүүд, баяр цэнгүүний илэрхийлэл, дээд технологийн хэрэглээг ашигласан 2020 оны цагаан сарын баяр наадмыг хүн бүхэн хүсэн хүлээж байна. Ренчинсоо

Их уншсан

холбоотой мэдээ