Найрамдал, хамтын ажиллагааны шинэ эрин үеийг нээв

2020-01-19 11:26:44
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

18-нд, Хятад улсын дарга Ши Жиньпин Мягмар улсад хийсэн төрийн айлчлалаа бүрэн дүүрэн амжилттай өндөрлүүлсэн юм. Хоёр хоногийн хугацаанд Ши Жиньпин дарга 12үйл ажиллагаандоролцож, олон салбарын 29 хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах арга хэмжээнд оролцсон байна. Хоёр тал Хятад, Мьянмарын хувь заяаны хамтын цогц байгуулахаар тохиролцож, хоёр орон олон салбарын солилцоо, хамтын ажиллагааны дараагийн үе шатны ажлыг системтэйгээр төлөвлөж, байрлуулах талаар хамтарсан мэдэгдэл нийтэллээ.

Хятад, Мьянмар дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой энэ онд тохиож байна. Хятадын дээд удирдагч шинэ оны эхний айлчлалаа Мьянмар улсаас эхлүүлж байгаа нь Хятад, Мьянмарын найрамдалт харилцааг дээд хэмжээнд чухалчилж буйн илрэл юм. Айлчлалын үеэр, Ши Жиньпин дарга ерөнхийлөгч Вин Mьинт, Төрийн зөвлөх Аун Сан Су Чи нартай тусдаа хэлэлцээ хийж, Хятад, Мьянмар дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн арга хэмжээ, Хятад, Мьянмарын соёл, аялал жуулчлалын жилийн арга хэмжээг эхлүүлэх ёслолд оролцссон юм. Мөн Мьянмарын удирдагчидтай хоёр орны уламжлалт найрамдлыг бэхжүүлж, стратегийн иж бүрэн хамтын ажиллагааг ахиулан, Хятад, Мьянмарын хувь заяаны хамтын цогц байгуулах талаар санал бодлоо солилцож, өргөн хүрээнд нийтлэг ойлголтод хүрч, шинэ эриний Хятад, Мьянмарын харилцааг хөгжүүлэх зураг төслийг хамтдаа боловсруулжээ.

Энэ айлчлалын чухал үр дүнгийн хувьд, Хятад, Мьянмар хоёр орон хамтарсан мэдэгдэл гаргаж, улс төрийн харилцан итгэлцэл, эдийн засгийн хамтын ажиллагаа, соёлын солилцоо, олон улс, бүс нутгийн хамтын ажиллагаа зэрэг үйл явдал энэ удаагийн айлчлалын түүхэн үр дүн болсон бөгөөд Хятад, Мьянмарын харилцааг цаашид хөгжүүлэх талаар тодорхой төлөвлөгөө гаргасан байна.
70 жилийн турш, Хятад, Мьянмарын найрамдал цаг үеийн шалгалтыг туулж, хамтын ажиллагааны бат бөх үндэс суурийг тавьсан юм. Ши Жиньпин даргын энэ удаагийн Мьянмарт хийсэн төрийн айлчлал хоёр орны харилцааны түүхэн дэх шинэ бэлэг тэмдэг болсон бөгөөд үүнээс илүү их үр өгөөж гаргаж, хоёр орны ард түмэнд ашиг тусаа өгч, бүс нутаг, дэлхийн хөгжил дэвшлийг ахиулах нь зайлшгүй юм. Ренчинсоо

Их уншсан

холбоотой мэдээ