Бүс нутгийн хурцадмал байдлыг намжаах талаар авч хэлэлцэв  

2020-01-19 11:30:02
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 18-нд Багдад хотноо Иракийн Гадаад хэргийн сайд Хаким айлчилж очсон Йорданы Гадаад хэргийн сайд Сафадтай уулзаж, хоёр тал бүс нутгийн хурцадмал байдлыг намжааж, терроризмтой тэмцэх зэрэг асуудлаар хэлэлцсэн байна.

Сафад хэлэлцээний дараа хийлгэсэн хамтарсан хэвлэлийн бага хуралд хэлэхдээ: Йорданы хаан II Абдуллахын захидлыг Иракийн ерөнхийлөгч Салех, ерөнхий сайдын түрүүрэг гүйцэтгэгч Абдул Мехдид дамжуулна. Тус захидалд Йордан улс Иракийн аюулгүй тогтвортой байдлыг хамгаалахыг дэмжиж буйгаа онцолж, Иракийн бүрэн эрхийг хүндэтгэхийг бүс нутаг, олон улсын хамтын нийгэмлэгт хандан уриалсан гэжээ.
Хаким хэлэхдээ: Хоёр тал бүс нутгийн сүүлийн үеийн үйл явц, ялангуяа бүс нутгийн хурцадмал байдлыг намжаах, Ирак бүс нутгийн мөргөлдөөний талбар болгохоос урьдчилан сэргийлэх талаар ярилцсан. Бүс нутгийн хурцадмал байдал шат ахиж байгаа нь террорист бүлэглэлийн хүчин чадлыг бэхжүүлж, терроризмтой тэмцэж буй олон улсын хамтын нийгэмлэгийн хүчин чармайлтыг сулруулан, бүс нутагт илүү их зөрчил мөргөлдөөн үүсгэж болзошгүй юм гэжээ. Ренчинсоо

Их уншсан

холбоотой мэдээ