Харригийн гэр бүл албан тушаалаа өгөхийг зөвшөөрөв

2020-01-19 16:16:27
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 18-нд Их Британийн хааны угсааныхан Харригийн гэр бүл хааны угсааны олон нийтийн албанаас гарахыг зөвшөөрч буйгаа илэрхийлсэн бөгөөд энэхүү тохируулалт ирэх хавраас албан ёсоор хүчинтэй болох юм.

Букингемийн ордны гаргасан мэдэгдэлд: Хан хүү Харри, түүний гэргий хоёр хааны угсааны ямар ч албан тушаалгүй, хааны угсааг төлөөлж арга хэмжээнд оролцох эрхгүй болох бөгөөд хааны угсааны албан тушаалыг дэмжих зорилготой нийтийн хөрөнгийг эдлэхгүй. Харригийн гэр бүлийн 3 хүний Их Британи дахь орон сууцыг хэвээр үлдээнэ гэж мэдэгдэлд тэмдэглэсэн хэдий ч ирээдүйд Харри болон түүний гэргийн аюулгүйн хамгаалалт, түүний зардлын талаар дурдаагүй байна.

Их уншсан

холбоотой мэдээ