Мянган хүн флашмоб хийж Бээжингийн өвлийн олимпод ерөөл дэвшүүллээ

2020-01-19 16:48:22
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Нью-Йорк хотод амьдардаг мянга гаруй хятадчууд 18-нд Флашин дүүргийн хөл бөмбөгийн Сити цогцолборт цугларан Флашмобын тоглолт хийж Бээжингийн өвлийн олимпод ерөөл дэвшүүлсэн байна.

Нью-Йорк хотод болсон “2022 оныг гэрэлтүүлье” хэмээх Бээжингийн өвлийн олимпын соёлын өдөрлөгийн ажиллагааны нээлтийн ёслолд БНХАУ-аас Нью-Йорк хотод суугаа ерөнхий консул Хуан Пинь бээр Бин Дүньдүнь, Шюэ Рүнрүн хоёрыг хөтлөн хүмүүсийн өмнө зогсож байлаа. Хүмүүс дуулж бүжиглэн, өвлийн олимпод ерөөл дэвшүүлж “2022 онд Бээжин таныг баярлан угтана” гэж дуун нэгтэй хэлж байлаа.

Ерөнхий консул Хуан Пинь хэлэхдээ: Өнөөдөр цасанд хучигдсан Нью-Йоркод Хятадын харьяат нар цугларан 2022 оны Бээжингийн өвлийн олимпод хүч нэмэрлэж байна. Бид бүгдээрээ Бээжингийн өвлийн олимпыг 2008 оны Бээжингийн зуны олимп шиг гайхамшигтай амжилттай болохыг хүсэж байна. Бээжин хот зуны болон өвлийн олимпыг зохион байгуулсан дэлхийн цорын ганц хот болно. Тэр үед дэлхийн олон найз нар шинэ содон Бээжин хоттой, мөн нээлттэй, багтаамжтай Хятад улстай танилцаж болно гэжээ.

Флашмобын тоглолт дууссаны дараа концерт тоглож, Бээжингийн өвлийн олимпын сурталчилгааны видео бичлэгийг үзүүлж, Хятад Америкийн урлагийн хамтлаг дуу бүжиг, үшү гимнастик, цирк зэргийг үзүүлсэн байна.

Их уншсан

холбоотой мэдээ