ДЭМБ-тай тохиролцсоны дагуу Тайваньд эмчилгээний туслалцаа үзүүлнэ

2020-01-22 18:56:15
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Саяхан Тайвань бүсэд шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан анхны тохиолдол илрэв. Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан 22-нд Үндэсний эрүүл мэндийн хороо болон Тайвань бүс хамтран тахлын эсрэг арга хэмжээ авч буй талаар танилцуулж, Хятадын тал ДЭМБ-тай тохиролцсоны дагуу Тайвань бүс эрүүл мэндийн онцгой байдлын үед цаг алдалгүй, үр дүнтэй хариу арга хэмжээ авах боломжийг баталгаажуулсан гэжээ.

Мөн өдрийн хэвлэлийн ээлжит бага хуралд Гэн Шуан хэлэхдээ, өөр хэн ч Хятадын Төв хорооноос Тайваний ахан дүүсийн эрүүл мэндэд анхаарал хандуулж, илүү санаа зовохгүй. Үхань хотод шинэ төрлийн коронавирусийн уушгины хатгаа гарсны дараа Үндэсний эрүүл мэндийн хороо цаг тухайд нь Тайвань бүсэд өвчний байдлыг мэдэгдсэн юм гэжээ.

Тэрээр хэлэхдээ, Тайвань олон улсын хамтын нийгэмлэгийн үйл ажиллагаанд оролцохдоо "Нэг Хятад"-ын зарчмыг баримтлан, тэнгисийн хоёр эргийн зөвшилцлөөр тохиромжтой зохицуулалт хийх ёстой гэжээ.

Н.Пүрэвжав

Их уншсан

холбоотой мэдээ