Хятад улс шинэ төрлийн халдварыг даван туулах итгэл чадвар байна

2020-01-22 21:17:34
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын Хубэй мужийн Үхань хотод шинэ төрлийн коронавирусийн халдварын улмаас уушгины хатгалгаа илэрч, халдварлаж байна. Олон нийтийн амь насны аюулгүй байдал, эрүү мэндийг хамгаалахын тулд Хятадын засгийн газар цаг алдалгүй ил тод зарчмыг баримтлан халдвараас сэргийлэх, олон улсын хамтын ажиллагааг чангатган, сорилтын эсрэг арга хэмжээ авч, улсынхаа олон нийтийн эрүүл мэнд, дэлхийн эрүүл мэндийн аюулгүй байдалд хариуцлагатай хандаж байна.

Оны өмнө 12-р сарын 31-нд Үханьд анх уушгины хатгаа өвчний тохиолдол гарсны дараа Хятадын засгийн газар тусгай ажлын баг томилон газар дээр нь очуулан, долоо хоног хүрэхгүй хугацаанд шинэ төрлийн коронавирусийн халдвар хэмээн тодолж, халдварыг эмчлэх цагийг хэмнэж чадсан юм. Хятад улс халдвартай холбогдох мэдээллээ ил тод болгон, ДЭМБ-тай нягт харилцаж, холбогдох орон болон Хонконг, Макао, Тайванийн бүс нутагт мэдээллээ хуваалцсан юм. Харвардын Их Сургуулийн Анагаахын дээд сургуулийн халдварт өвчин судлал салбарын эрхлэгч Эрик Рубин хэлэхдээ, Хятадын засгийн газар шинэ төрлийн коронавирусийн халдварын эсрэг цагийг алдалгүй ажиллаж, бүх мэдээллээ ил тод болгон, дэлхий нийт тус халдварыг судлахад туслалцаа үзүүллээ гэжээ.

Шинэ төрлийн өвчин нарийвчилсан арга хэмжээ авах ёстой тэгэхдээ хэт их айж болохгүй. 2003 онд SARS-ын дараа байгуулсан бүрэн төгөлдөр урьдчилан хамгаалах систем, бус өвчнийг эрчилж байсан туршлага, Хятадын бүх талын дэмжлэг туслалцаа, нээлттэй олон улсын солилцоо хамтын ажиллагаанд түшиглэн Хятадын засгийн газар болон ард иргэд шинэ төрлийн халдварт өвчнийг даван туулах итгэл дүүрэн байна.

Н.Пүрэвжав

Их уншсан

холбоотой мэдээ