Лю Жяньвэйг Афганистаны асуудал хариуцсан тусгай элчээр томилов

2020-01-22 21:21:10
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

22-нд, Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан хэлэхдээ, Хятадын тал Лю Жяньвэйг Хятадын ГХЯ-ны Афганистаны асуудал хариуцсан тусгай элчээр шинээр томилов. ГХЯ-ны Афганистаны асуудал хариуцаж асан тусгай төлөөлөгч Дэн Шижүнь БНХАУ-аас АСЕАН-д суугаа элчин сайдаар томилогдсон байгаа гэжээ.

Тэрээр хэлэхдээ, Хятад улс Афганистаны энх тайван эвлэрлийн үйл явцад идэвнтэй оролцож, холбогдох талуудтай Афганистаны асуудлаарх олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлсээр ирсэн юм. Лю Жяньвэй урьд нь БНХАУ-аас Афганистан, Малайз, Пакистан зэрэг орнуудад суугаа элчин сайдаар ажиллаж байсан, Афганистаны асуудлыг ойлгодог, туршлагатай ахмад дипломатч юм. Хятадын тал Афганистан энх тайван, тогтвортой байдлаа биелүүлэхэд бүтээлч үүрэг гүйцэтгэсээр байх болно гэжээ.

Н.Пүрэвжав

Их уншсан

холбоотой мэдээ