Өвчний халдварын тухай мэдээллийг цаг тухайд нь хуваалцаж байна

2020-01-23 09:35:42
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

22-нд Женев хотноо ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Гебргейсус: Хятад улс шинэ төрлийн коронавирусийн халдварын тухай мэдээллийг цаг тухайднь хуваалцаж, холбогдох арга хэмжээ авч байгаа нь ил тод байдлыг дээд хэмжээнд чухалчилж буйг харуулж байна гэжээ.

ДЭМБ мөн өдөр яаралтай хурал хуралдуулж, шинэ төрлийн коронавирусийн халдварын байдал олон улсын анхаарлыг татсан олон нийтийн эрүүл мэндийн гэнэтийн хэрэг мөн эсэх талаар авч хэлэлцэв. Тэрээр хурлын дараа хийлгэсэн хэвлэлийн бага хуралд хэлэхдээ: Өнөөгийн байдлаас үзвэл, шинэ төрлийн коронавирусийн халдварын байдал олон улсын анхаарлыг татсан олон нийтийн эрүүл мэндийн гэнэтийн хэрэг мөнэсэхийг тогтооход уламих мэдээлэл хэрэгтэй байна. ДЭМБ-ын ажлын хэсэг Хятад улсад тухай орон нутгийн мэргэжилтнүүд, албан тушаалтнуудтай хамтран шалгалт хийж байна гэжээ.

Тедрос Гебрейсус Хятадын эрүүл мэндийн салбарууд халдварыг хянах талаар ДЭМБ-тай хамтран ажиллаж буйд талархал илэрхийлж: Хятад улсын дарга халдварыг тогтоох арга хэмжээ авсан нь маш чухал юм. Хятадын тал халдварын байдлыг цаг тухайд нь хуваалцаж, түргэн шуурхай арга хэмжээ авч, ил тод ажиллаж байна гэжээ.


Их уншсан

холбоотой мэдээ