Хуулийн бүх саадыг арилгана

2020-01-23 09:57:29
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

22-нд Их Британий парламентын дээд танхим "Европын холбооноос гарах" гэрээний холбогдох хуулийн төслийг батлав. Энэ нь Их Британи энэ сарын сүүлээр Европын холбооноос албан ёсоор гарах хуулийн бүх бэлтгэлээ хийж дууссаны илрэл юм.

Мөн өдөр Их Британий парламентын дээд танхим нь доод танхимын өөрчлөлт оруулсан хуулийн төслийг баталсан байна.Тус хуулийн төслийг Английн хатан хаан 2-р Элизабетад хүргэж зөвшөөрүүлэх юм.

Мөн өдөр Их Британий ерөнхий сайд Борис Жонсон хэлэхдээ: Хуулийн төслийг амжилттай баталсан нь энэ сарын 31-нд буюу товлосон хугацаандаа Их Британи "Европын холбооноос гарна" гэсэн үг юм. Их Британи өнгөрсөн гурван жилийн турших гомдлоо орхиж, хүчин чадлаа төвлөрүүлэн гэрэл гэгээтэй ирээдүйг бүтээнэ гэжээ.

Шинжээчид: Их Британий засгийн газар "Европын холбооноос гарах" шилжилтийн хугацааг энэ оны эцэсхүртэл сунгахыг хуулийн төслөөр хориглосон юм. Иймээс тухайн үед Их Британи, Европын холбоо худалдааны гэрээ тохиролцож чадахгүй. Дүрэм журамгүйгээр "Европын холбооноосгарах" эрсдэл тулгарна гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ