Цагаан сарын цэнгүүн 5 дахь сургуулилтаа хийлээ

2020-01-23 10:08:09
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

22-нд, ХТРТ-ийн "2020 оны цагаан сарын цэнгүүн"-ий 5 дахь сургуулилт амжилттай боллоо. Энэ сургуулилтаар өнгөрсөн 4 удаагийн сургуулилтыг дүгнэж, бүх хүчин, бүх салбарыг оролцуулсан нэгдсэн сургуулилт болжээ. Ийнхүү бэлтгэл ажил бүрэн хангагдаж, үзэгч түмэнд хүргэхэд бэлэн боллоо. Энэ оны цэнгүүнд хошин шогийн тоглолт ихээхэн онцлогтой, сонгодог хэл хэллэг анхаарал татаж байлаа гэж сургуулилтад оролцсон үзэгч ярьж байлаа.

Шинэ хэлбэрийн корона вирусийн халдварын улмаас Хэнань мужийн Жэнжөү, Гуандүн Хонконг Макаогийн булангийн бүсийн хоёр салбар тоглолтыг бичлэг хэлбэрээр гүйцэтгэх юм.

ХТРТ-ийн "2020 оны цагаан сарын цэнгүүн" 24-нд буюу битүүнд үзэгчдэд хүрэх бөгөөд дэлхийн 600 хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдах юм.

Их уншсан

холбоотой мэдээ