Хөдөө тосгоны оршин суугчдын орлого нэмэгдэв

2020-01-23 11:02:47
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

2019 онд Шиньжяны хөдөө тосгоны оршин суугчдын хүн нэг бүрийн хуваарилж болохуйц дундаж орлого 13122 юаньд хүрч, 2018 оныхоос 9.6 хувиар нэмэгдэж, өсөлт нь 2016 оноос хойш хамгийн түргэн нэмэгдсэн жил болжээ. Сурвалжлагч 22-нд болсон "2019 оны ШУӨЗО-ны улс ардын эдийн засгийн үйл ажиллагааны байдлын тухай хэвлэлийн бага хурал”-аас энэ мэдээллийг ирүүлсэн юм.

2019 онд ШУӨЗО ард иргэдэд үр ашиг хүртээх олон зүйлийн бодлого хэрэгжүүлж, хот суурины оршин суугчдын орлогыг үр ашигтай нэмэгдүүлсэн байна. Үүний зэрэгцээ, хот суурины оршин суугчдын орлогын зөрүү жилээс жилд багасах хандлага гарч байна. 2019 онд Шиньжяны хөдөө тосгоны оршин суугчдын цалингийн орлого, шилжүүлсэн орлого, эд хөрөнгө, хувьдаа эрхэлсэн бизнесийн орлого зэрэг дөрвөн зүйлийн орлогын аль аль нь нэмэгдсэн байна. Шиньжян хөдөө аж ахуйн ханган нийлүүлэлтийн бүтцийн өөрчлөлтийг гүнзгийрүүлж, шян, тосгоныг сэргээн хөгжүүлэх стратегийг хэрэгжүүлэн, хөдөө тосгоны оршин суугчдын хүн нэг бүрийн бизнес эрхлэлтийн цэвэр орлого дунджаар 6761 юаньд хүрч, хөдөө тосгоны оршин суугчдын орлогын хамгийн гол эх үүсвэр болсон байна.

Үүнээс гадна 2019 онд Шиньжяны хот суурины оршин суугчдын хүн нэг бүрийн хуваарилж болох дундаж орлого 34664 юаньд хүрч, цалингийн орлого хот суурины оршин суугчдын хүн нэг бүрийн хуваарилж болох тэгшитгэсэн орлогод 66.9 хувийг эзэлсэн байна. Ван Гүйрүн: Хувь хүний татварын босгыг нэмэгдүүлж, татварын хөнгөлөлтийн тусгай бодлого хэрэгжүүлснээр, ажил эрхэлж буй хүмүүсийн бодит орлогыг нэмэгдүүлсэн гэжээ.

Уртнасан

Их уншсан

холбоотой мэдээ