Антонио Гутерриш Хятадын сар шинийн мэндчилгээ дэвшүүлэв

2020-01-23 11:08:46
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын билгийн тооллын сар шинийн баярыг тохиолдуулан 22-нд НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш билгийн тооллын цагаан хулгана жилийн сар шинийн баярын мэндчилгээг видео бичлэгээрдэвшүүлсэн байна.

"Сар шинийн мэнд хүргэе. Билгийн тооллын шинэ жилийн баяраасайхан тэмдэглээрэй" хэмээсэн бичлэгт Гутерриш хятад, англи хэлээр шинэ оны мэндчилгээ дэвшүүлжээ.

Тэрээр: НҮБ байгуулагдсаны 75 жилийн ой 2020 онд тохиож байгаа бөгөөд энэ он бол тогтвортой хөгжлийн зорилтын үйл ажиллагааны 10 жилийн гарааны жил юм. Тогтвортой хөгжлийн зорилт бол ард олон, дэлхий нийтэд хандсан бид бүхний хамтын зорилт юм. Ээдрээтэй, хагаран бутарсан цаг үед бид хамтдаа хичээн зүтгэж, дэлхий нийтийн өрсөлдөөн сорилтыг шийдвэрлэх арга төслийг олж, хүн төрөлтхтөнд улам сайн сайхан ирээдүйг цогцлоон бий болгох хэрэгтэй гэсэн байна.

Гутерриш: Хятад улс, Хятадын ард түмэн НҮБ болон олон талт үзлийг дэмжиж буйд талархал илэрхийлье. “Та бүгд шинэ жилдээ эрүүл чийрэг, аз жаргалтай, ажил үйлс тань бүтэмжтэй байхын ерөөл дэвшүүлье” гэжээ. Тэрээр бичлэгийн сүүлд хятад хэлээр “баярлалаа” гэж хэлсэн байна.

Уртнасан

Их уншсан

холбоотой мэдээ