Вагон даргын цагаан сар

2020-01-23 15:06:35
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

05:30 цагт Чэндү хотын зүүн өртөөний вагоны үйлчлэгчийн байранд залуухан вагон дарга Жөү Ичяогийн сэрүүлэг дуугарч, 2020 оны цагаан сарын их нүүдлийн ажилд дуудан сэрээлээ.

Цагаан сарын их нүүдлээр зургаан жилийн туршлагатай ч гэлээ жил бүрийн энэ үе түүнд шинэ сорилт болдог. Ажил урьдынхаас их, бас хүнд болж, гэр бүлийнхэнтэйгээ уулзах завгүй болно. Цагаан сарын их нүүдэл гэдэг зөвхөн аялал биш бас халуун ам бүлээрээ шинэлэх хүслийн аян юм гэж тэр ярьж байлаа. Жөү Ичяо шаргуу хөдөлмөрөөрөө хүмүүсийн хүслийн аянд үйлчилж явна.

Тэр өдөр бүр ажилдаа хамгийн эрт ирж, ажлаа хуваарилна. Тэрээр: Бүхнийг жин тан болгож, зорчигчдод дээд зэргийн үйлчилгээ үзүүлэх нь миний ажил үүрэг юм гэнэ. Түүний ахалж яваа G2731 галт тэрэг Чэндү хотоос гарч, Чүнчиний баруун өртөө, Гүй-Яны зүүн өртөө, Чаншагийн өмнөд өртөө, Наньчаны баруун өртөө зэрэг 25 өртөөгөөр дамжина. Өртөө болгон Жөү Ичяо бүх вагоноор явж шалгадаг гэж бодохоор өдөрт бараг 20 мянга алхдаг юм. Зорчигч ихтэй үед ядраад зогсох ч тэнхээгүй болох нь бий.

Энэ жилийн цагаан сарын ажлын хуваариар Жөү Ичяо битүүний шөнийг зорчигчдын хамт галт тэргэнд өнгөрүүлэх юм. Тэрээр зургаан жил ажиллахдаа ганц ч удаа гэртээ шинэлээгүй явна. Харин гэр бүлийнхэн нь түүний ажлыг ойлгож дэмждэг аж.

Жөү Ичяо шинэ оны мөрөөдлөө хэлэхдээ царайгаа улалзуулан: “Алтан” хулгана жилд хүүхэдтэй болох юмсан гэжээ. Харин төмөр замын ажилчны хувьд “Зорчигчид баяр хөөртэй, аз жаргалтай шинэлэхийн хүсдэг” гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ