Үндэсний хэлний сургалт, үндэсний цөөнхийн хэлний сургалтыг чухалчилдаг

2020-01-23 15:16:45
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ШУӨЗО-ны Кашкарын боловсролын газрын дарга Ануар Аблемет саяхан сэтгүүлчийн асуултад хариулахдаа: ШУӨЗО-ны сургуулиуд "БНХАУ-ын боловсролын тухай хууль"-ийн дагуу үндэсний хэлний сургалт, үндэсний цөөнхийн хэлний сургалтыг чухалчилдаг гэжээ.

А.Аблемет: Үндэсний хэлээр сургалт явуулах нь сурагчид орчин үеийн нийгэмд илүү сайн нэгдэх, дасан зохицоход нь туслан, тэдний суралцах, ажиллах, харилцахад тус дөхөм болж байна. Шиньжяны сургуулиадад үндэсний хэлний сургалт явуулан илэрхий ахиц гаргаж, ихэнх хүүхдийн үндэсний хэлний чадвар дээшлэн, гэр бүлдээ "бяцхан хэлмэрч", "бяцхан хөтөч" болоод байна. Урьд нь жуулчид тосгонд очиход ойлголцдоггүй байсан бол одоо хүүхдүүд хэлмэрчилдэг болсон. ШУӨЗО-ны заавал эзэмших болосвролын чанарт хийсэн дүгнэлтээс үзвэл, Шиньжяны сургалтын чанар илэрхий дээшилж, ялангуяа бага сургуулийн нэг, хоёрдугаар ангийн бүх үзүүлэлт эрс нэмэгдэн, Шиньжяны олон үндэстний хүүхэд залуусын боловсролд бат бөх суурь тавьж өгсөн гэжээ.

Тэрээр: "Нью-Йорк таймс" сонины мэдээлсэн Шиньжянд хэрэгжүүлж буй үндэсний хэлний бодлого "үндэстний цөөнхийн соёлыг устгах", "Хятад хэлээр уйгар хэлийг орлох" бодлого хэмээн мэдээлсэн нь ташаа мэдээлэл юм гэжээ.

Н.Пүрэвжав

Их уншсан

холбоотой мэдээ