Хүн төрөлхтөнд заналхийлж буй дөрвөн том аюул

2020-01-23 15:19:10
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

22-нд Нью-Йорк дахь НҮБ-ын төв байранд НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Гутерриш: Хүн төрөлхтөнд 4 том аюул заналхийлэл тулгарч буй бөгөөд энэ нь 21 дүгээр зууны хөгжлийг эрсдэлд оруулж болзошгүй юм гэжээ.

Тэрээр мөн өдрийн НҮБ-ын оны хурлын бүх гишүүн орнуудад тавьсан албан бус тайландаа 2020 оны ажлын төлөвлөгөөгөө танилцуулж, хүн төрөлхтөнд тулгараад буй 4 том заналхийллийг танилцууллаа:

Нэг. Дэлхийн геополитикийн стратегийн асуудал хурцдаж, зэвсэгт мөргөлдөөн, терроризм, цөмийн зэвсгийн заналхийлэл, цагаачид, салган тусгаарлах үзэл зэрэг асуудал ихээхэн аюул дагуулж байна.

Хоёр. Цаг агаарын өөрчлөлтөөс болж, сая саяар тоологдох амьтан ургамал устах аюултай болж, хүн төрөлхтөн хамгийн халуун арван жилийг өнгөрүүлж байна. “Манай гараг шатаж байна”.

Гурав. Дэлхийн үл итгэлцэл улам хэцүүдэж, даяаршил бидэнд ашиггүй гэдэгт олон хүн итгэх боллоо. Энэ нь улс төрийн байгууллагад итгэх хүмүүсийн итгэл найдварыг бууруулж байна.

Дөрөв. Тоон технологийн сөрөг үр нөлөө. Технологийн хөгжил олон хүмүүсийн ажил эрхлэлтэд нөлөөлж, үзэн ядалт, хараал зүхэл интернетээр тархаж, хиймэл оюун ухаан нь автомат зэвсэг зэрэг илүү аюултай зүйлийг бий болголоо.

Эдгээр аюул эрсдэлийг даван туулахын тулд Гутерриш дөрвөн шийдлийг танилцуулан уриаллаа:

Нэг. Олон улсын хамтын нийгэмлэг тогтвортой, зохицуулалттай арга хэмжээ авч, урьдчилан сэргийлж, мөргөлдөөнийг зогсоон, энх тайвныг хамгаалж, урт хугацааны тогтвортой хөгжлийг баталгаажуулах ёстой.

Хоёр. Цаг агаарын өөрчлөлтөд зориулсан хүчтэй арга хэмжээ авч хүлэмжийн хийг ихээр ялгаруулж буй улс орнууд энэ оны 11-р сард болох НҮБ-ын цаг агаарын өөрчлөлтийн 26-р их хурлаас өмнө хүчин чармайлт гаргаж, нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах хэрэгтэй.

Гурав. Даяаршлын шударга байдлыг бий болгох ёстой. НҮБ тогтвортой хөгжлийн зорилтоо биелүүлэх 10 жилийн төлөвлөгөөг хэрэгжүүлж эхлэв.

Дөрөв. Технологийг эерэг чиглэлээр хөгжүүлэх ёстой. Цахим гэмт хэрэг, интернетийн гадуурхал, үзэн ядалтад цохилт өгч, интернетийн орон зайг хуульчлан, автомат зэвсэг зэрэг хиймэл оюун ухааны аюултай технологийг хөгжүүлэхгүй байх зэрэг болно.

Тэрээр: Энэ дөрвөн заналхийллийг даван туулахын тулд хүний эрхийг хамгаалж хөгжүүлэхийг гол болгож, хүйсийн эрх тэгш байдал, залуучуудын эрхийг ахиулан, НҮБ-ын өөрчлөлтийг эрчимжүүлэх ёстой гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ