Арван хоёр жил яаж бий болсон бэ? Хулгана яагаад хамгийн түрүүнд нь орсон юм бол?

2020-01-23 15:25:47
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Арван хоёр жилийн тухай домог яриа, таамаг олон бий.

Зарим хүмүүс үүнийг шүтлэг тотемоос үүсэлтэй, өөр өөр бэлгэдэл санаатай гэж үздэг.

Амьтныг дээдлэх үзлээс гаралтай гэж үзэх нь ч бий. Гахай, нохой, үхэр, адуу, хонь зэрэг гэрийн тэжээвэр амьтан, мөн бар, могой зэрэг аюултай амьтдыг багтааж 12 амьтнаар нэрлэсэн хэмээн үздэг.

Мөн одон орон, зурхайн ухааны үндэс суурьтай гэж үздэг.

Мэдээж бас өөр олон янзын тайлбар бий.

Тэгвэл хулгана яагаад 12 жилийн эхэнд оров?

Арван хоёр жил гэдэг бол маш эртний улбаатай соёл, харин яахаараа хулганад тэгж их ач холбогдол өгч арван хоёр жилийн эхэнд жагсаасан юм бол?

Хятадын судлаачид үүнийг арван хоёр цагаар тайлбарлажээ. Тэнгэр газрыг харанхуй нөмрөхөд хулгана л шөнөөр хөдлөн, тэнгэр газрын хооронд зурвасхан зай гаргадаг гэж үзээд “Тэнгэрийг хулгана мэрж нээсэн” хэмээн домогт өгүүлдэг юм. Үүр гэгээрч хүмүүс ажиллахаар гарна. Газар тариалангийн ажилд үхэр голлох хүч болдог учраас үхэр цаг гэж нэрлэсэн гэжээ.

Харин Хятадын ардын дунд яригддаг өөр нэг хувилбарт хулгана төрж үржих нь түргэн учраас эртний хүмүүс үр хүүхэд олон, өнөр өтгөн байхыг бэлгэдэж хулганыг хамгийн түрүүнд оруулсан гэдэг.

Их уншсан

холбоотой мэдээ