Давос яагаад "Хятадын дуу хоолой"-г сонсохыг хүсэн хүлээж байна вэ?

2020-01-23 16:37:08
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Гурван жилийн өмнө, Хятадулсын дарга Ши Жиньпин Давост түүхэн лекц уншиж, эдийн засгийн даяаршлыг дэмжинэ гэснээр, чухал, гүнзгий хэтийн нөлөө үзүүлсэн байна. Ши Жиньпин даргын нотолгоо зөв оновчтой, гаргасан "жор" нь хүчин төгөлдөр болохыг гурван жилийн турших дэлхийн эдийн засгийн хөгжилнотолсон юм. Давост болсон 2020 оны дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт бас л "Хятадын дуу хоолой"-гсонсохыг хүссэн юм.

Энэ удаагийн Давосын чуулга уулзалтын оны хурал худалдааг ивээх үзэл, ганц талт үзэл толгой өндийж, дэлхийн эдийн засаг удааширсан нөхцөлд хуралдсан юм. 2019 оноос хойш ОУВС энэ жилийн дэлхийн эдийн засгийн өсөлтийн хурдыг 2.9 хувь хэмээн төсөөлснөөр, 2008 оны олон улсын банк санхүүгийн хямралаас хойших хамгийн доод түвшинд хүрсэн байна. Сүүлийн үед НҮБ-ын худалдааг хөгжүүлэх нийгэмлэгийн нийтэлсэн "2019 оны статистикийн гарын авлага"-д: 2019 онд дэлхийн бараа бүтээгдэхүүний худалдаа 2.4 хувиар буурна хэмээн төсөөлж, 2017 оны 10.7 хувийн өсөлт, 2018 оны 9.7 хувийн өсөлттэй харьцуулахад их хэмжээгээр буурсан. Энэ нь ганц талт үзэл, ивээх үзлийг баримталбал, гарах замгүй болж, эцсийн бүлэгт дэлхийн ашиг сонирхлыг хохироохыг харууллаа гэжээ.

Дэлхийн эдийн засгийн "бялуу" багассан нөхцөлд, даяаршлыг ахиулах явдал туйлын чухал юм. 2020 оны дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцсон Хятадын Төрийн Зөвлөлийн дэд ерөнхий сайд Хан Жэн: "Эдийн засгийн даяаршилд тулгарсан хүндрэл бэрхшээл, асуудлыг зохицуулъя гэвэл, багтаамжтай, нээлттэй дэлхийн эдийн засгийг хамтдаа байгуулах хэрэгтэй. Үүний тулд олон талт үзлийг баримтлах ёстой юм" гэжээ. Энэ бол гурван жилийн өмнө Ши Жиньпин даргын Давост уншсан лекцийнүзэл санааны үргэлжлэл, олон улсын байдлын өөрчлөлтийн талаарх Хятадулсын гүнзгий судалгаа шинжилгээг харуулсан, машбодитой чиглэл юм.

Сүүлийн үед, Хятад улс бараа бүтээгдэхүүн, хүчин зүйлийн урсгалын хэлбэрийн нээлттэй байдлыг тасралтгүй ахиулж, дээд давхаргын тогтолцооны нээлттэй байдалдшилжин, "Бүс ба зам"-ыг хамтдаа байгуулахыг ахиулснаар, нээлттэй байдлын явцад дэлхий дахинтай боломж, ашиг сонирхлоо хуваалцаж байна. Давост болсон 2020оны дэлхийнэдийн засгийн чуулга уулзалтад, Хятад улс, илүү дээд түвшний нээлттэй байдлыгахиулах арга барил хэрэгжүүлнэ. Үүнд гадаадын бизнесмэний хөрөнгө оруулалтын зөвшөөрлийг улам сулруулах, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний импортыг нэмэгдүүлэх, бизнесийн орчныг сайжруулах, нээлттэй байдлыг нэмэгдүүлэх, олон бахоёр талт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зэрэг багтаж байна хэмээн онцолсон. Мөн Хятадын тал:Зарим орны ивээх үзэл, ганц талт үзэлтэй тулгарлаа ч гэсэн Хятад улсилүү дээд түвшний нээлттэй байдлаа ахиулж, энэ талаар яасан ч хоцрохгүй, "даяаршлыг сөрсөн" ухралтын замаар замнахгүй. Дэлхийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах гэсэн Хятадын шийдвэр зориг гуйвашгүй, нээлттэй хэлбэрийн дэлхийн эдийн засгийг байгуулахад шинэ хөдөлгөгч хүч нэмэх нь дамжиггүйюм гэжээ.

Энэ удаагийн Давосын чуулга уулзалтын оны хуралд Хятадын тал: Олон талт үзлийг баримталж, өөрийн биеэр үлгэрлэнэ хэмээн цохон тэмдэглэжээ. Давосын чуулга уулзалтад цаг уурын өөрчлөлтийн анхаарал татсан асуудлаар жишээлэхэд, олон жилийн турш, Хятад улс нутаг дэвсгэрээ ногооруулах томоохон үйл ажиллагаа явуулж, сүүлийн 20 жилд дэлхийд ойн бүрхэвчийг хамгийн ихээр нэмэгдүүлсэн орон болсон. Олон оронтой туршлагаа хуваалцаж, дэлхийн цаг уурын олон талтажилд бүтээлчээр оролцон, "Парисын хэлэлцээр"-ийг бүх талаар хэрэгжүүлнэ гэдгээ Хятадын тал онцолсоор ирсэн юм. Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын ерөнхий захирал Борге Бренде энэ талаар үнэлж хэлэхдээ: "Дэлхийн цаг уурын өөрчлөлт, тогтвортой хөгжлийн талаар Хятад улс зөв замаар замнаж байна. Хятад улс олон талт үзлийг бодит үйл ажиллагаагаар хамгаалж, хүн төрөлхтөний хувь заяаны хамтын цогцыг хамтдаа байгуулах үүрэг хариуцлагаа биелүүлж байгаа нь энэ юм" гэжээ.

Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын дарга Клаус Шваб ХТРТ-д өгсөн ярилцлагадаа: Хятад улс эдийн засгийн жижиг орноос дэлхийн эдийн засгийн хоёр дахь том цогц болсон. Иймэрхүү байдал үргэлжилсээр байгаа. Би нөхцөл байдлыг даван туулж буй Хятадын бодит үйл ажиллагаа, үүрэг хариуцлагаа зоригтой биелүүлж буй удирдах хүчнийгих сонирхдог юм гэжээ. Хятад улс эдийн засгийн даяаршилдүргэлжлэн хувь нэмрээ оруулж, дэлхийн тогтвортой хөгжлийг үргэлжлэн эрч хүчээр сэлбэнэ гэдгийг Давосын чуулга уулзалтаар уламжилсан "Хятадын дуу хоолой" харуулсан юм.

Их уншсан

холбоотой мэдээ