Сар шинийн судалбар зураг

2020-01-23 17:06:50
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

“Гэртээ харих

Цагаан сар бол хятад хүмүүсийн хувьд хамгийн чухал баяр юм. Олон газар ажиллаж амьдарч буй хүмүүс гэртээ харих замдаа гарч, аав ээжтэйгээ уулзах гэж яарна. Алан эхнэр Моллигийнхоо төрсөн нутаг Бээжин рүү явж, цагаан сараа тэмдэглэх Хятадын уламжлалтай танилах гэж яарч байна.

“Цагаан сарын амт

Хүнсний бүтээгдэхүүн худалдан авах, хаалгандаа хос уянга наах, дэнлүү өлгөх, шинэ хувцас өмсөх гэх мэт цагаан сарын өмнө айл бүхэн бужигнана. Анх удаа Бээжинд шинэлж буй Алан цагаан сарын баярын уур амьсгал бялхсан захаар явж бараа бүтээгдэхүүн цуглуулна. Эхнэр Молли нь цахим дэлгүүрээс бараа бүтээгдэхүүн цуглуулна.

Битүүн

Битүүний үдэш хятадууд гэр гэртээ цугларч хоол унд идэж, 20 цагт болох Цагаан сарын цэнгүүнийг үзэх нь "заншил" болсон билээ. 00 цаг болмогц 2020 оны цагаан хулгана жил айлчлан ирнэ. Алан савхаар төрөл бүрийн хятад хоол амсана. Эхнэр Молли нь гар утсаараа цагаан сарын цэнгүүний азын бэлэг авах "уралдаан"-нд оролцоно.

Азын бэлэг

Мөнгөтэй улаан дугтуй бэлэглэх нь хятадууд цагаан сарын уламжлал юм. Ахмадууд нь хүүхэд багачууддаа аз жаргал, сайн сайхныг ерөөж дугтуйтай мөнгө бэлэглэдэг юм. Сүүлийн жилүүдэд насанд хүрсэн хүмүүс ч бие биедээ дугтуйтай мөнгө бэлэглэж, харилцан бие биедээ сайн сайхан, аз жаргалыг хүсдэг болжээ. Моллигийн зээ охинд Алан улаан дугтуйтай мөнгө бэлэглэж, Молли ч нийгмийн сүлжээгээр дамжин гэр бүлийнхнээсээ цөөнгүй улаан дугтуй авчээ.

Золгох

Золгоно гэдэг Хятадын цагаан сарын уламжлалт зан заншил юм. Шинэ хуучин он солигдох мөчид хүмүүс харилцан сайн сайхны ерөөл дэвшүүлэх заншилтай. Битүүнээс хойш хүмүүс садан төрөл, ахмад настан, найз нөхдийндөө айлчилж, шинэ оны мэндчилгээ дэвшүүлдэг. Алан, Молли нар та бүхэнд шинэ жилийн ерөөлийн үг зааж байна. Шинэ жилдээ аз жаргалтай, сайн сайхан байхыг хүсэн ерөөе.

Цагаан сараа тэмдэглэх

Цагаан сараар Хятад улс даяар 7 хоног амардаг. Садан төрөл, найз нөхдийнхөөрөө айлчлахаас гадна, хүмүүс амралтын хугацааг ашиглан аялж жуулчлан, бие сэтгэлээ амрааж, шинэ оны ажлаа угтах бэлтгэл хийдэг. Аланы хувьд эхнэр Моллитойгоо арслан барын бүжиг сонирхож, тэшүүрээр гулган, чихэртэй хулуу идэж, Бээжин хотоор аялж явна.


Их уншсан

холбоотой мэдээ