Харийн хүний нүдээр БНХАУ-ын 70 жил--Стефен Перри

2020-01-23 18:42:50
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын онцлогтой, орчин үеийн хөгжлийн замаар замнаж байна

--Стефен Перри

1972 онд би аавыгаа дагаад анх удаа Хятадад очиж байлаа. Сүүлийн жилүүдэд би Хятадад 200 гаруй удаа очиж, Хятадын эдийн засаг, нийгмийн салбар дахь асар их өөрчлөлтийг нүдээр үзсэн юм. Хятад улс Хятадын онцлогтой, орчин үеийн хөгжлийн замаар замнаж, ард иргэдийнх нь амьдрал сайжирч, улам баян, эрүүл, тохь тухтай амьдрах болжээ. Хятад улс өөрчлөлт нээлтийг гүнзгийрүүлж, эдийн засгийн хөгжлийн чанар, иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд ихээхэн анхаарч ажиллаж байна. Их Британи “Бүс ба зам”-ийн бүтээн байгуулалтын ажилд илүү идэвхтэй оролцох ёстой.

1953 онд миний аав Жек Перри Лондонгийн экспортын компанийн захирлаар ажиллаж байсан. Аав маань тэр үед Их Британийн үйлдвэр худалдааны салбарын 10 гаруй төлөөлөгчийн хамт олон саад бэрхшээлийг даван туулж, Хятадын нийслэл Бээжин хотод айлчилж, Их Британи, Хятад улс хоорондын хамгийн анхны худалдааны хэлцлийг нээж билээ. Энэ хүнд хэцүү аялал Их Британи, Хятадын харилцааны “салхийг хагалсан аялал” гэгддэг, Их Британи Хятад хоёрын найрамдлын түүх болж үлдсэн юм. Дараа жил нь миний аав зэрэг Их Британийн бизнес эрхлэгч 42 хүн Хятадад дахин айлчилсан. Тэр үеэс хойш Их Британи, Хятадын худалдаа аажмаар зөв замдаа орсон юм. Их Британийн бизнес эрхлэгч 48 хүн Их Британи-Хятадын худалдааны 48 групп байгуулжээ. 1991 онд тус групп нэрээ Их Британийн 48 группийн клуб хэмээн өөрчилсөн билээ.

Аавтайгаа хамт Хятадад анх удаа очсон 1972 онд Их Британи, Хятад улс элчин сайдын зэрэглэлийн дипломат харилцааг албан ёсоор тогтоосон юм. Тэр жил Их Британи, Хятад хоёр албан ёсоор элчин сайдын дипломат харилцаа тогтоов. Шанхай хотын нисэх онгоцны буудалд газардахад би тариалангийн талбай, шаргуу хөдөлмөрлөж буй тариачдыг харсан. Энэ айлчлалаар би Хятадын ирээдүйн хөгжлийн асар их эрч хүчийг мэдэрсэн юм. Сүүлийн жилүүдэд би Хятадад 200 гаруй удаа очиж, Хятад улсын эдийн засаг, нийгмийн салбар дахь асар их өөрчлөлтийг нүдээр үзэж билээ.

Аавын маань Хятадад хийсэн анхны айлчлалтай харьцуулбал Хятад улс асар их өөрчлөгджээ. Хятадын аж үйлдвэрүүд тэнцвэртэй хөгжиж байна. Хятадын үйлдвэрлэлийн түвшин дэлхийн жишигт хүрч, зарим алдартай брэнд олон оронд танигдсан. Хятад улс Хятадын онцлогтой, орчин үеийн хөгжлийн замаар замнаж, ард иргэдийнх нь амьдрал сайжирч, улам баян, эрүүл, тохь тухтай амьдрах болжээ.

Хятад улс өөрчлөлт шинэчлэлийг гүнзгийрүүлэх, нээлтийн үйл ажиллагааг өргөжүүлэх, эдийн засгийн хөгжлийн чанарт анхаарал хандуулж, Хятадын засгийн газар тодорхой төлөвлөгөө боловсруулж ард түмнийхээ амьдралын чанарыг дээшлүүлж байна. Үүний зэрэгцээ, Хятадын ард түмэн эдийн засгийн хөгжлийн үр шимийг илүү шударгаар эдлэхийн төлөө хичээж ажиллаж байна.

Худалдаа бол дэлхийн улс орнуудыг холбодог цавуу юм. Их Британи, Хятадын худалдаа, банк санхүүгийн харилцаа тасралтгүй хөгжиж, хоёр талт харилцаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Лондон бол юанийн солилцооны чухал төв бөгөөд Хятад улс юанийн интегралчлалыг тогтвортой ахиулсаар байна. Их Британи, Хятад хоёр банк санхүүгийн хамтын ажиллагааны явцад давуу талаа харилцан нөхөж, хамтдаа хөгжих боломжтой юм.

2018 оны 12-р сарын 18-нд өөрчлөлт нээлтийн 40 жилийн ойн хурлын үеэр би “Хятад- Их Британий найрсаг харилцааны уламжлагч, Хятад-Их Британийн эдийн засаг, худалдаа, соёлын солилцоог ахиулагч” хэмээх цол хүртэж, Хятадын засгийн газрын олгосон Хятад улсын найрамдлын одонгоор шагнуулсан. Энэ түүхэн цаг мөчийн гэрчил болсон явдал миний хувьд нэр төрийн хэрэг байлаа.

Өнөөдрийн дэлхийн ертөнцөд олон бэрхшээл тулгарч байна. Тэнцвэртэй, хуваалцах, хамтран ажиллах арга хэлбэрээр хөгжихийг анхаарч бодох хэрэгтэй байна. Энэхүү хэтийн төлөвийг биелүүлэх урт хугацааны үр дүнтэй төсөл бол Хятад улсын санаачилсан хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулах үзэл баримтлал юм. Хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулах нь улс орнууд хоорондын найрамдалт харилцаанд дэмжлэг үзүүлэх болно.

"Бүс ба зам” -ыг хамтран байгуулах нь хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулах бодит боломж юм. "Бүс ба зам” -ын хамтарсан бүтээн байгуулалтаас улс орнууд өөрсдийн хөгжлийн боломжоо олох боломжтой. Их Британи “Бүс ба зам”-ийг байгуулахад илүү идэвхтэй оролцож, Бүс ба зам дагуу улс орон, бүс нутагт илүү их хөрөнгө оруулалт хийж, илүү олон ажлын байр бий болгох хэрэгтэй. "Бүс ба зам”-ийг хамтран байгуулснаар дэлхийн тогтвортой хөгжлийг ахиулж, дэлхийн эдийн засгийн тогтвортой өсөлтөд үнэтэй хувь нэмэр оруулах болно.

Их Британи, Хятадын найрамдалт харилцаа ард иргэдийн дунд хүртэл өргөжин тэллээ. "Салхи хагалсан аялал” чухал ач холбогдолтой хэвээр байна. Шинэ үеийн “Салхи хагалагчид” халуун сэтгэл өвөрлөн Их Британи, Хятад хоёр орны найрамдлын үйлсэд хүчин зүтгэл гаргасаар байна. Миний хүү Жэк Перри бол "Салхи хагалагч залуус” нийгэмлэгийг үүсгэн байгуулагчдын нэг юм. Бүх улс орны залуус хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, бэрхшээлийг хамтдаа даван туулж, хөгжлийн үр ашгийг хамтдаа эдлэх боломжтой гэдэгт би итгэдэг.


---Их Британийн 48 группийн клубийн тэргүүн Стефен Перри

Их уншсан

холбоотой мэдээ