ХКН-ын Төв хороо, Төрийн зөвлөл сар шинийн баярын хүлээн авалт зохион явуулав

2020-01-23 21:04:38
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

23-нд АИХ-ын ордонд ХКН-ын Төв хороо, Төрийн зөвлөлөөс 2020 оны Хятадын сар шинийн баярын хүлээн авалт зохион байгууллаа.

ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин чухал илтгэл хийж, Намын төв хороо, Төрийн зөвлөлийн нэрийн өмнөөс бүх Хятадын үндэстнүүдийн ард түмэн, Хонконгын засаг захиргааны онцгой бүс, Макаогийн засаг захиргааны онцгой бүс, Тайваний ахас дүүс болон гадаадад байгаа хятадын харьяат нарт хандан сар шинийн баярын мэндчилгээ хүргэлээ.

Ши Жиньпин: Цаг хугацаа хүмүүсийг хүлээдэггүй, түүх ч хүмүүсийг хүлээдэггүй, цаг хугацаа нь дэвшилтэт хүмүүсийн байх ёстой, түүх дэвшилт хүмүүсийн байж таарна. Хятадын үндэстнүүдийн агуу их сэргээн мандал, Хятадын мөрөөдлийг биелүүлэхийн тулд, бид цаг хугацаатай уралдан, түүхтэй хамт урагшлах ёстой. Бүх нам, бүх арми, бүх улсын үндэстнүүдийн ард түмэн ХКН-ын удирдлага дор, анхны зорилтоо үл мартан, үүрэг хариуцлагаа ухамсарлан, бүх Хятадын үндэстнүүдийн агуу их сэргээн мандлын гэрэл цацрангуй зорилтыг биелүүлж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулах сайн сайхан хэтийн төлөвийг бий болгон, хүн төрөлхтний агуу их цаг үеийн түүхэнд Хятад үндэстний агуу их түүхэн цаг үеийг тэмдэглүүлэх ёстой хэмээн онцолжээ.

Нам ба төрийн удирдагчид Ли Кэчян, Ли Жаньшү, Ван Ян, Ван Хүнин, Жао Лежи, Хань Жэн, Ван Чишань нар хүлээн авалтад оролцож, Ли Кэчян хүлээн авалтыг даргалжээ.

Ардын их хурлын ордонд олон салбарын 2000 гаруй зүтгэлтэн нэг дор хуран цугларч, хуучин жилээ үдэж, шинэ оноо угтан авч, баярын уур амьсгалаар бялхам байлаа.

Ши Жиньпин илтгэлдээ: Өнгөрсөн нэг жилд бид бэрхшээлүүдийг даван туулж, шинэ эрин дэх Хятадын онцлогтой социализмын замаар тууштай урагшилсан юм. Бид тогтвортой байдлыг хангахын зэрэгцээ өөрчлөлт нээлттэй байхыг ахиулж, өндөр чансаатай хөгжлийг дэмжин, эдийн засгийн үйл ажиллагааг зохих орон зайд байлгаж, шинжлэх ухаан, технологийн шинэчлэл хийж, ядуурлаас ангижруулах ажил илт амжилт гаргасан бөгөөд амьжиргааны ажил үйлс хурдтай хөгжиж, үндэсний батлан хамгаалах, армийн шинэчлэлийг ахиулж чадсан юм, мөн дипломат харилцаа баялаг үр дүнд хүрч, чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах зэрэг томоохон ахиц дэвшил гарасан юм гэжээ.

Хүлээн авалтын үеэр Ши Жиньпин зэрэг нам төрийн удирдагчид нийт олонтой гар барьж, харилцан мэндчлэн, сар шинийн баярын мэнд дэвшүүлж байлаа. Уран сайханчдаас гайхалтай үзүүлбэр үзүүлсэн байна.

ХКН-ын Төв хороо, БХАТИХ-ын Байнгын хороо, Төрийн зөвлөл, Ардын дээд шүүх, Ардын дээд прокурорын газар, Хятадын улс төрийн зөвлөлдөх зөвлөл, Цэргийн төв комиссын удирдах нөхөд, ахмад дайчид хүлээн авалтад оролцсон байна.Ренчинсоо

Их уншсан

холбоотой мэдээ