Одоогоор олон нийтийн эрүүл мэндийн онц байдал зарлахгүй

2020-01-24 17:21:10
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

23-нд Хятад улсын шинэ төрлийн коронавирусийн халдварын тухай ДЭМБ-ын Онцгой байдлын комиссын хурал өндөрлөлөө. Хуралд оролцсон мэргэжилтний саналаар, мөн өдөр ДЭМБ-ын захирал Тедрос Гебрейсус хэлэхдээ: Шинэ хэлбэрийн коронавирусийн халдварын улмаас одоогоор олон нийтийн эрүүл мэндийн онц байдал зарлахгүй гэжээ. Тэрээр: Шинэ төрлийн коронавирусийн халдвар Хятадад төдийгүй, дэлхий дахинд ч аюул учруулж байна. ДЭМБ халдварын тухай нягт анхаарч, ойрын хугацаанд дахин яаралтай хурал хийх боломжтой гэжээ. Энэ тухай ХТРТ-ийн сэтгүүлч И Шиний ирүүлсэн мэдээллийг хүргэе.

ДЭМБ-ын 21 мэргэжилтнээс бүрдсэн онц байдлын комисс 22-23-нд хоёр өдөр хуралдаж, шинэ хэлбэрийн коронавирусийн халдварын улмаас одоогоор олон нийтийн эрүүл мэндийн онц байдал зарлах эсэхэд зөрчил маргаан гарч, дэмжсэн, татгалзсан санал бараг тэнцэж байгаа. ДЭМБ-ын онц байдлын комиссын дарга Дидье Усан: Эцсийн дүнд одоогоор дэлхийн анхаарлын төвд буй олон нийтийн эрүүл мэндийн талаар онц байдал зарлахгүй гэжээ. ДЭМБ-ын захирал Тедрос Гебрейсус уг комиссын гаргасан санаачлалыг хүлээн зөвшөөрч, одоогоор онц байдал зарлахгүй гэж шийдсэн байна. Гэхдээ халдварын байдлыг үндэслэн ямар ч үед дахин хуралдах болно гэжээ.

Тэрээр хэлэхдээ: "Энэ бол Хятад улсын хувьд онц байдлын хэрэг, мөн дэлхийн чанартай эрүүл мэндийн онц байдлын хэрэг болох магадлалтай. ДЭМБ-ын шинэ төрлийн коронавирусийн халдварын тухай үнэлгээгээр, Хятад улсад дэлгэрэх өндөр эрсдэлтэй, бүс нутаг, дэлхий дахинд дэлгэрэх эрсдэл ч их бий" гэжээ.

Тедрос Гебрейсус хэлэхдээ: Одоогоор Хятадаас бусад улсад хүнээс хүнд халдварлах үзэгдэл гараагүй, гэхдээ энэ нь цаашид гарахгүй гэсэн үг биш. Дэлхийн аль ч улс оронд тус халдвар дэлгэрэх магадлалтай гэж ДЭМБ үзэж байна. Иймээс аливаа улс орон хариу арга хэмжээ авах бэлтгэлээ хангаж, идэвхтэй хяналт шинжилгээ хийж, эрт илрүүлж, тусгаарлан эмчлэх хэрэгтэй хэмээн ДЭМБ уриалж байна гэжээ.

Тэрээр хэлэхдээ: "Одоогийн байдлаар, ДЭМБ аялал жуулчлал, худалдаанд илүү өргөн хязгаарлалт хийхийг санал болгоогүй. Онгоцны буудлуудад гарч ороход хяналт шинжилгээ хийхийг цогц хяналтын нэг хэсэг болгохоор зөвлөж байна. Бүх улс орон шинэ хэлбэрийн коронавирусийн халдварын эсрэг хариу арга хэмжээ авч, хянан шинжилгээ хийхийг бид санал болгож байна" гэжээ.

Өнөөгийн байдлаар, Хятад улс урьдчилан сэргийлэх маш идэвхтэй арга хэмжээ авсан. Үүнд, Үхань ба түүний ойр орчмын хотуудын олон нийтийн зам тээврийн хэрэгслийг зогсоосон байна.

Тедорс Гебрейсус: ДЭМБ халдвараас урьдчилан сэргийлэх санал удирдамж өгөх боловч улс орон, орон нутгууд бодит нөхцөл байдлаа үндэслэн үр дүнтэй арга хэмжээ авахыг хүсэж байна гэжээ.

Тэрээр хэлэхдээ: "Хятад улс орон нутгийн нөхцөл байдалд тохирсон арга хэмжээ авч, шинэ хэлбэрийн коронавирусийн халдварыг Үхань болон бусад хотод дэлгэрэхийг хориглож байна. Эдгээр арга хэмжээ богино хугацаанд үр дүнгээ өгөхийг хүсэж байна" гэжээ.

Хятадын засгийн газар халдварын эсрэг маш шуурхай арга хэмжээ авсан явдалд тэрээр талархал илэрхийлж, улс орнууд хамтран ажиллаж, эрсдэлтэй үеийг эртхэн даван туулахыг хүссэн байна.

Тэрээр хэлэхдээ: "Миний бие Хятадын засгийн газрын хамтын ажиллагаа, ил тод байдалд дахин талархал илэрхийлье. Хятадын засгийн газар коронавирусийг амжилттай салган авч, генийн дарааллыг тогтоож, ДЭМБ, олон улсын хамтын нийгэмлэгтэй мэдээллээ хуваалцсан. Хятад улс шинэ хэлбэрийн коронавирусийг илрүүлсэн шалтгаан нь тэд амьсгалын замын хүнд хэлбэрийн халдварыг илрүүлэх системтэй болсонтой холбоотой юм" гэжээ.




Их уншсан

холбоотой мэдээ