"Цагаан сарын цэнгүүн-2020” дэлхий дахиныг алмайруулав

2020-01-25 00:05:16
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

1-р сарын 24 бол Хятадын билгийн тооллын цагаан сарын битүүн. 5G, дрон зэрэг шинэ технологи, шинэ аргыг өргөн хэмжээнд ашигласан “Цагаан сарын цэнгүүн-2020” дэлхийн үзэгчдэд технологи, соёлын уялдааг гайхуулж, тэдний мэлмий сонорыг баясгалаа.

ХТРТ-ээс зохион байгуулж буй энэ “Цэнгүүн” 260 минут үргэлжилсэн бөгөөд дуу, бүжиг, илбэ, цирк, дуурь, хошин шог зэрэг агуулгыг хамарсан юм. Цэнгүүн цаг үе, нийгмийн анхаарч буй сэдвийн хүрээнд гэр бүл, нутаг ус, хайр сэтгэл, хүн зон, улс орноо магтан дуулж, хүсэл мөрөөдөл, аз жаргалаараа бахархаж, ардын дуунаас өгсүүлээд диско хөгжмийг багтааж, уламжлал шинэчлэлийг хослуулсан баялаг агуулгатай болж, он солигдох шөнөөр үзэгчдэд барьж буй хамгийн том бэлэг боллоо. Шинэ хэлбэрийн Коронавирусээс үүссэн уушгины хатгалгааг сэргийлэхийн төлөө Цагаан сарын цэнгүүн нь тусгай “Хайрын гүүр” хэмээх тоглолт гаргаж, Үхань хотыг дэмжин, Хятад улсын вирусийн эсрэг арга хэмжээнд урам хайрласан байна.

Энэ жилийн “Цагаан сарын цэнгүүн” гурван давхар тайзтай, дэлгэцийн шинэ шийдлийг ашиглан үзэгчдэд “3D” мэдрэмжийг төрүүлсэн юм. Мөн робот, дрон зэрэг шинэ технологи ч зураг авалтад оролцжээ. Анх удаа VR шууд нэвтрүүлгийн технологийг ашиглаж байгаа зэргээс цэнгүүн дэх технологийн оролцоо чухал онцлог болсон юм.

Гол цэнгүүн Бээжин хотод, Хятадын төв бүсийн Хэнань мужийн Жэнжөү, өмнөд бүсийн Гуандүн, Хонконг, Макаогийн их булангийн бүс зэрэг хоёр газар салбар цэнгүүн зохиож, бүс нутаг, газар орны онцлогийг ил тод харууллаа. Цагаан сарын цэнгүүнийг бүх медиа хэрэгслээр дамжуулж, дэлхийн үзэгчдэд шууд хүргэсэн байна.

Энэ жил ХТРТ мөн “Цагаан сарын цэнгүүн-2020” кино хийсэн юм. АНУ, Их Британи, Япон, ОХУ, Бразил, Сингапур, Арабын Нэгдсэн Эмират улс, Малайз, Тайланд, Лаос зэрэг 170 гаруй улс орон, бүс нутгийн хэвлэл мэдээллийн 500 гаруй байгууллага, 20 гаруй улс орон, бүс нутгийн кино театр “Цагаан сарын цэнгүүн-2020” киног үзэгчдэд хүргэлээ.

1983 оноос эхлэн уламжлал болгон зохион байгуулсан “Цагаан сарын цэнгүүн” бол Хятадын Үндэсний телевизийн билгийн тооллын цагаан сарын битүүний шөнө үзэгчдэд хүргэдэг урлаг соёлын том арга хэмжээ билээ. "Цагаан сарын цэнгүүн” 30 жилийн турш айл өрх бүрийн “хойморт саатаж”, дэлхийн хамгийн олон үзэгчтэй телевиз хөтөлбөр хэмээн Гиннесийн номд бичигджээ. Битүүний шөнө халуун ам бүлээрээ цуглаж, банш идэж, “Цагаан сарын цэнгүүн”-ийг үзэн, улаан дугтуйтай мөнгө бэлэглэх нь Хятадын шинэ үеийн уламжлалт соёл болоод байна.

Их уншсан

холбоотой мэдээ