Фото зураг дахь үйл явдлууд

2020-01-25 16:33:52
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

2019 он амжилт дүүрэн жил боллоо. Нэг жилийн турш Ши Жиньпин дарга эх орныхоо олон нутгаар явж, ард иргэдтэй уулзсан юм. Тэрээр 2020 оны шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэх үед түүний албан өрөөний номын тавиурт олон фото зураг нэмэгдсэнийг хүмүүс анзаарсан юм. Шинэ зураг дундах 3 зураг экологийн соёл иргэншилтэй нягт холбоотой бөгөөд Ши Жиньпин дарга “Үзэсгэлэнт Хятад орон"-ыг байгуулах үзэл баримтлалыг хэрэгжүүлсээр ирсэн билээ.

Пионер: Ши өвөө сайн байна уу?

Ши: Хэддүгээр ангид сурч байна?

Пионер: Тавдугаар анги.


2019 оны мод тарих өдөрлөгийн өмнө, Ши Жиньпин дарга машинаар Бээжин хотын Түнжөү дүүргийн Юншүнь сууринд очиж, пионеруудын хамт мод тарих сайн удрын арга хэмжээнд оролцов. Мод тарьж байсан зураг, бичлэгт хүмүүс анхаарал хандуулж, мэдээллийн хэрэгслээр өргөн нэвтрүүлсэн билээ.

"Эндээс барьж болохгүй, аюулгүй байдлаа анхаар, хуруугаа хавчуулчхав уу, болгоомжтой. Бид хүчээ нэгтгэн мод тарьж байж, ой болгоно шүү дээ.”

Нэг охин гараа хувингийн бариул ирмэгийн хооронд тавиад хувингаа өргөхөд гараа гэмтээж болзошгүй байлаа. Эцэст нь Ши Жиньпин охины гарыг холдуулж, хамтдаа өргөн мод усаллаа.

Хүүхдүүдтэй хамт мод тарьж байсан зургийг Ши Жиньпин энэ жил номын тавиуртаа тавьжээ.


2018 оны 8-р сард, Ши Жиньпин Ганьсү мужийн ажил байдалтай танилцсан юм. Тэрээр Гүлан сяний Бабүша ойн талбайд очиж, анжис барин, нутгийн ард олны хамт элсийг засах ажилд оролцжээ. Лю гуай гурван үеэрээ мод тарьж, элсийг зассан үйл хэргийг Ши Жиньпин магтан сайшааж, тэдний үзэл санаанаас суралцаж, ногоон хэрэм байгуулахыг хүмүүст уриалсан билээ.

"Манай социалист эх орон тасралтгүй хөгжих тусам илүү чухал үйл хэрэгт анхаарал хандуулах ёстой. Энэ чухал үйл хэрэг нь хүрээлэн буй орчныг хамгаалж, экологийн соёл иргэншлийг байгуулах явдал юм. Танай энэ нутаг үлгэр жишээ боллоо. Шинэ үеийн “Тэнэг өвгөн уулыг нүүлгэсэн үлгэр” болсон юм. Та нараас суралцаж, улс орон, байгаль орчноо улам үзэсгэлэнтэй болгох хэрэгтэй”


2020 оны шинэ оны үед Ши Жиньпин даргатай хамт авахуулсан зургийг номын тавиурт тавьсныг ойн талбайн ажилчид харлаа. Энэ зураг Ши Жиньпиний анхны зорилтыг харуулжээ. Намын 19-р их хурлаас хойш, нөхөр Ши Жиньпинээр төв болгосон ХКН-ын төв хороо “Үзэсгэлэнт Хятад орон”-ыг байгуулах үзэл баримтлалыг хөдөө орон нутагт тууштай хэрэгжүүлж, хөдөө орон нутгийн хүрээлэн буй орчныг цэгцлэх, хөдөө аж ахуйн бохирдлыг багасгах ажлыг гүнзгийрүүлж, үзэсгэлэнт хөдөө нутгийг байгуулах ажлыг түргэтгэн, өргөн олон тариачин түмэнд үр шимийг нь хүртээсэн юм.

Энэ онд Ши Жинпиний номын тавиуртаа тавьсан нэг зураг 2019 оны 8-р сард түүний Ганьсү мужийн төв Ланьжөүд Хатан голын хоёр эргээр экологийг нөхөн сэргээсэн бүтээн байгуулалтын байдалтай танилцсан зураг байлаа.

Ши Жиньпин Хатан голын сав газрын цэгцлэлт, хамгаалалтын ажил, хөгжлийг дээд хэмжээгээр чухалчилсаар ирсэн юм. Намын 18-р хурлаас хойш Ши Жиньпин Хатан голын эрэг дагуу 9 муж орноор олонтаа явж, ажил байдалтай танилцжээ. 2019 оны 9-р сард Ши Жиньпин Хатан голыг цэгцэлж хамгаалах, Хатан голын сав газрын чанартай хөгжлийг ахиулах тухай чухал заавар гаргасан билээ.


Хэвлэл мэдээллийнхний бүртгэлээр, 2019 онд, Ши Жиньпин экологийн тухай 55, цэгцлэлтийн тухай 32, байгаль орчны тухай 29 удаагаа санал дурдсан байна. Энэ нь “Байгаль орчныг хамгаалах” нь түүний сэтгэлд хир зэрэг чухлыг харуулж байна. Одоо агаар улам тунгалаг, байгаль орчин, уул ус улам үзэсгэлэнтэй болж байгаа юм.




Их уншсан

холбоотой мэдээ