Ши Жиньпин дарга эгэл ард түмнээ хүндэлдэг

2020-01-25 16:35:13
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Анхан шатны ард иргэд бол Ши Жиньпин даргын байнга анхаарал хандуулдаг хүмүүс юм. 2019 оныг эргэн харахад Ши Жиньпин дарга буухиа шуудан хүргэгч, төмөр замын барилгын ажилтан, ойн хамгаалагчдыг эргэж, шинэ оны мэндчилгээндээ эгэл жирийн хэрнээ эгэлгүй хөдөлмөрч түмнээ магтан сайшааж хэлсэн үг, практик үйл ажиллагаа нь шинэ эриний Хятад улсын хөгжлийн өнгө төрхийг тодорхой тусган харуулжээ. "Нэг жилийн турш, олон хүний үйл явдал биднийг уяраан догдлуулсан билээ. Хатуу бэрхээс шантрахгүй, эрэлхэг зориг, итгэл зүтгэлээ улс орон, ард түмэндээ зориулсан олон баатар эгэл хүний эгэлгүй түүхийг бичиглэсэн юм.”

2019 оны 12-р сарын 31-ний үдэш, Ши Жиньпин дарга шинэ оны мэндчилгээ дэвшүүлэхдээ, Хятадын өнцөг булан бүрд гарсан шинэ хөгжил өөрчлөлтийг дурдаад, ажлын байрандаа шаргуу зүтгэж буй эгэл иргэддээ хүндэтгэл илэрхийлсэн юм.

Та буухиа шуудангийн хүргэгч, гудамжны цэвэрлэгч, аль эсвэл таксины жолооч гээд мянга мянга хөдөлмөрч түмний нэг бгөөд эгэл жирийн ажил эрхэлж байж мэднэ. Гэвч Ши Жиньпин даргын хувьд та бол хамгийн хичээнгүй, ажилсаг хүн юм. 2019 оны цагаан сарын өмнө Ши Жиньпин дарга Бээжин хотын Чяньмэний гудамжинд ажлаа хийж буй буухиа шуудан хүргэгчтэй уулзасан билээ.

Ши Жиньпин: Та нартаа сар шинийн мэнд дэвшүүлье. Ажил ихтэй биз дээ?

Буухиа шуудан хүргэгч: Гайгүй дээ.

Ши Жиньпин: Одоо хаана амьдарч байна вэ?

Буухиа шуудан хүргэгч: 2-р тойргийн гадна түрээсийн байранд сууж байгаа.

Ши Жиньпин: Ойр биш юм байна. Сар шинээр нутаг буцах уу?

Буухиа шуудан хүргэгч: Битүүнд нутаг буцна.

Ши Жиньпин: Өнөөдөр та нартай уулзахаар ирлээ. Та нар бол ажилсаг зөгий шиг, салхи бороонд сааталгүй нааш цааш явж, завгүй ажилладаг хүмүүс. Тийм учраас зориулд уулзахаар ирсэн юм. Та бүхнээр дамжуулж, үндэсний хэмжээнд ажиллаж буй буухиа шуудан хүргэгч 3 сая хүн, хөдөлмөрч ард түмэндээ сар шинийн мэндчилгээ дэвшүүлж байна. Цагаан сараар нутаг буцаж гэр бүлийнхэнтэйгээ хамт байхыг хүсье. Сар шинэдээ сайхан шинэлээрэй."

Тосгоны сургуулийн багш Ма Инцүй бол эгэл нэгэн юм. Тэрээр их сургуулиа дүүргэсний дараа бусадтайгаа адил их хот, алсын холыг зориогүй, харин төрж өссөн хөдөө нутагтаа буцан ирж 17 жил багшилжээ. Ши Жиньпин даргын хувьд, Ма Инцүйгийн ажил бол эгэлгүй үйлс юм. "Маш сайн. Хөдөө орон нутаг, тэр дундаа хөгжлөөр тааруу бүс нутгийн багш нар улс орон, нутаг усандаа улам олон шилдэг боловсон хүчин бэлтгэж өгөхийг хүсэж байна. Ийм ажил маш чухал ач холбогдолтой юм.

58 настай Ма Юндүн бол Хятадын жирийн нэг ойн хамгаалагч юм. Тэрээр ӨМӨЗО-ны Улаанхад хотын Харчин хошууны Ма-Аньшань уулын ойн бүсийн хамгаалагчаар 39 жил ажиллахдаа залуус дүү нараа дайчлан нийт 30 мянга гаруй му талбайг ойжуулж, эх орныхоо умард нутгийн экологийн халхавч бүсийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан билээ.

Үе үеийн ойн хамгаалагчдын шаргуу хичээл зүтгэлийн үр дүнд Хятад улс хүний хүчээр бий болгосон хамгийн том ойтой улс орон болсон юм.

2019 оны 7-р сард, Ши Жиньпин дарга ойн зөргөөр алхан, ажлаа хийж яваа Ма Юндүн зэрэг ой хамгаалагчдыг эргэж очсон юм. Ажил амьдралынх нь нөхцөл байдлыг асууж лавлан "Та бүхнийг хийж байгаа ажил бол алсын гүн гүнзгий утга учиртай, агуу үйлс мөн” гэжээ. "Ой хамгаалагчийн ажил бол маш чухал. Мод тарьж ургуулна гэдэг амаргүй ажил. Эх орны умард нутаг, нийслэл хотын экологийн халхавчийг бүтээн байгуулах нь улс орны стратегийн чанартай чухал ажил үүрэг, мөн үе дамжин уламжилж хийх ёстой ажил үйлс мөн.”

2019 оны 9-р сарын 26-нд, Бээжингээс Шүн-Анийн шинэ бүс хүрэх хурдны төмөр замын Бээжингийн хэсэг ашиглалтад оросн юм. Хятадын төмөр замын бүтээн байгуулагчдын хөдөлмөр зүтгэлийн дүнд тус төмөр зам хэд хэдэн “дэлхийн хамгийн” буюу “дэлхийн анхдагч”-ийг бүтээж, их гүрний дүр төрхийг даян дэлхийд дахин харуулсан билээ. Ши Жиньпин дарга тус төмөр замтай зориуд танилцаж, бүтээн байгуулалтад оролцсон ажилчдыг эргээхдээ: Та нар бол эх орныхоо алс хэтийн хөгжлийн гарааг тавигчид мөн гэсэн юм. "Шүн-Анийн шинэ бүс бол манай улсын алс хэтийн хөгжлийн том төлөвлөгөөтэй холбоотой чухал бүтээн байгуулалт мөн. Хотын бүтээн байгуулалт, эдийн засгийн хөгжилд зам харилцаа нэн тэргүүнд тавигддаг. Та бүхэн мянганы хөгжлийн гарааг тавьж байгаа асар их гавьяа зүтгэлтэй хүмүүс шүү.”

Улс орны хөгжил иргэн нэг бүрд хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд боломж олгодог бөгөөд хувь хүний хичээл зүтгэл эргээд улс орныхоо хөгжил дэвшлийг эрч хүчээр сэлбэдэг. Өөрчлөлт нээлтийн бодлого хэрэгжүүлсний дараа Хятад улсын гаргасан амжилтыг эргэцүүлж Ши Жиньпин дарга хэлэхдээ:"Бид хэдэн арван жилд, хөгжингүй орнуудын хэдэн зуун жилд хийсэн аж үйлдвэржилтийг биелүүлсэн. Хятадын ард түмэн шаргуу хичээл зүтгэлээрээ хүн төрөлхтний түүхэнд маш олон гайхамшгийг бүтээсэнд үнэхээр бахархаж байна.” Д.Хүчитбаатар

Их уншсан

холбоотой мэдээ