Хятадад коронавирусийн халдвар авсан 2744 тохиолдол илрэв

2020-01-27 17:08:33
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Сурвалжлагч Эрүүл мэндийн үндэсний хорооноос мэдээлснээр, 1-р сарын 26-ны00-24 цагийн хооронд, 30 муж хот өөртөө засах оронд шинээр 769 тохиолдол гарч, үүнээс 137 хүний өвчний байдал хүнд, дахин 24 хүн амиа алдаж, 2 хүн эмнэлэгээс гарч, коронавирусийн халдвар авсан байж мэдэх шинэ тохиолдол 3806-д хүрсэн байна.

1-р сарын 26-ны 24 цагийн байдлаар, Эрүүл мэндийн үндэсний хороо нийт 30 мужид илэрсэн 2744 тохиолдлын мэдүүлэг хүлээн авч, одоогоор 461 хүний өвчний байдал хүнд байгаа ба нийт 80 хүн амиа алдаж, 51 хүн эмнэлэгээс гарсан байна. Одоогоор коронавирусийн халдвар авсан байж мэдэх 5794 тохиолдол бүртгэгдээд байна.

Одоогоор халдвар авсан хүнтэй ойр байсан 32.799 хүнийг илрүүлж, мөн өдөр 583 хүнийг эмнэлгийн ажиглалтаас гаргаж, одоо 30.453 хүн эмнэлгийн ажиглалтад байгаа ажээ.

Одоогоор Хонконгийн засаг захиргааны онцгой бүсэд 8, Макаогийн засаг захиргааны онцгой бүсэд 5, Тайваньд4 тохиолдол илрээд байгаа ажээ.

Мөн Тайландад 7, Японд 3, БНСУ-д 3, АНУ-д 3, Вьетнамд 2, Сингапурт 4, Малайзад 3, Балбад 1, Францад 3, Австралид 4 тохиолдол илрээд байгаа ажээ.

Их уншсан

холбоотой мэдээ