​Өвчний байдлыг тогтоон барих, сэргийлэх арга хэмжээ үр дүнд хүрнэ

2020-01-27 17:36:05
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

26-нд Төрийн зөвлөлийн хэвлэлийн алба Шинэ хэлбэрийн коронавирусын халдвараар үүсгэгдсэн уушгины хатгалгааны дэлгэрэлтийг хамтын хүчээр тогтоон барих, сэргийлэх тухай хэвлэлийн бага хурал хийв. Эрүүл мэндийн үндэсний хорооны дарга Ма Шяовэй хэвлэлийн бага хуралд хэлсэн үгэндээ: Өдгөө өвчний байдлын өөрчлөлт түргэсэж,ирэх хэсэг хугацаанд өвчний тохиолдол нэмэгдэж болзошгүй байна гэжээ.
Тэрбээр: Ухань хотынхон хүмүүсийн хөл хөдөлгөөнд хяналт удирдлага хэрэгжүүлж, бүх Хятадын олон газрынхан олон нийтийн эрүүл мэндийн гэнэтийн үйл хэргийн нэгдүгээр зэрэглэлийн зохицуулах механизм хэрэгжүүлж эхэлснээр, тогтоон барих, сэргийлэх ажил улам эрчимжиж, хэсэг хугацааны дотор тогтоон барих, сэргийлэх үүрэг гүйцэтгэн, илэрхий үр дүнд хүрнэ хэмээн онцолжээ.

Шинэ хэлбэрийн коронавирусын халдвараар үүсгэгдсэн уушгины хатгалгаа өвчин дэлгэрснээс хойш өвчний байдлыг тогтоон барих, сэргийлэх ажил тасралтгүй чангарсаар ирлээ. Өдгөө бүх Хятадын 30 муж, өөртөө засах орон олон нийтийн эрүүл мэндийн гэнэтийн үйл хэргийн нэгдүгээр зэрэглэлийн зохицуулах механизм хэрэгжүүлж байна. Эрүүл мэндийн үндэсний хорооны дарга Ма Шаовэй хэлэхдээ:

"Одоогийн байдлаар, өвчний тархалт нэлээд түргэн, тогтоон барих, сэргийлэх ажилд зарим сорилт, дарамт учруулж байна. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, өдгөө өвчний байдал нэлээд ноцтой, ээдрээтэй үедээ байгаа бөгөөд Ухань хотын тогтоон барих, сэргийлэх ажилд хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд өвчний дэлгэрэлтийг тогтоон барих, сэргийлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна. Бүх Хятадын хэмжээнд хэрэгжүүлж буй ажлын хувьд, өвчний байдал тархан түгэх эхний шатандаа байна. Өдгөө бүх Хятадын хэмжээнд илүү хүчтэй арга хэмжээ авч, эдгээр арга хэмжээ зардалд илүү хэмнэлтэй, илүү түргэнээр хязгаарлаж, өвчний байдлыг тогтоон барих, сэргийлэх энэ удаагийн ажил эцэстээ амжилтадхүрэх болно” гэжээ.

Ма Шяовэй: Өвчний халдвар тархан түгэж буй цар хүрээний хувьд, Ухань хотод зарим газарт нь хүчтэй дэлгэрч, Хятад улсын олон газарт тархаж буй онцлогтой байна. Шинээр бий болсон нэгэн зүйлийн халдварт өвчний хувьд, хэсэг хугацааны дотор өвчний вируст өөрчлөлт гарч болзошгүй байгааг үгүйсгэхгүй. Зарим шинэ байдал ч гарч мэднэ. Өвчний вирусянз бүрийннасны хүмүүст үүсгэх хор хөнөөлийн түвшин ч өөрчлөгдөж байна гэжээ.

"Бид амьсгалын замын гоц халдварт SARS өвчинтэй тэмцсэн туршлагатай. SARS-ын өвчний байдал үүссэнээс хойш 3-4 сарын хугацаанд хүчтэй газар авсан юм. Энэ удаагийн шинэ хэлбэрийн коронавирусийн халдвараар үүсгэгдсэн уушгины хатгалгааны дэлгэрэлтийн эхний шатанд, зарим хөнгөн өвчтөний хувьд, инкубацлах хугацаандаа нэлээд халдвартай байдаг. Инкубацын хугацаа 10 орчим хоног, түргэн нь 1 хоногийн дотор, дээд тал нь 14 хоногийн дотор өвчилдөг. Энэ нь SARS-аас ихээхэн ялгаатай. Өдгөө өвчний байдлын өөрчлөлт түргэсэж, хойшдын хэсэг хугацаанд өвчний тохиолдол нэмэгдэх магадлалтай байна.”

Өдгөө эмчилгээний авран туслах олон баг Уханьдтусалж байна. Үүний зэрэгцээ 1000 гаруй хүний бүрэлдэхүүнтэй эмчилгээний 8 анги Уханьд очиход бэлэн болоод байна.

Аж үйлдвэрлэл, мэдээлэлжүүлэлтийн яам урьд Ухань хотод шаардагдаж буй дөрвөн хэсэг материалын нэрсийн жагсаалтын мэдүүлгийг хүлээн авсан бөгөөд өдгөө ихэнх материалын нийлүүлэлт эрэлт хэрэгцээг хангаж байна. Гэвч сэргийлэлтийн хувцас, маск зэрэг материалын нийлүүлэлт маш тулгамдаж байгаа юм.

Аж үйлдвэрлэл, мэдээлэлжүүлэлтийн яамны дэд сайд Ван Жянпин 26-нд хийлгэсэн хэвлэлийн бага хуралд хэлсэн үгэндээ: Өдгөө цагаан сарын баярын амралт тохиож, өвчний байдлыг тогтоон барих, сэргийлэх материалын нийлүүлэлт, эрэлт хэрэгцээнд тулгамдсан зөрчилгарч байна. Дараачийн шатанд арга бүхнийг сүвэгчлэн Ухань хотын өвчний байдлыг тогтоон барих, сэргийлэхэд шаардагдаж буй материалыг баталгаажуулна гэжээ.

"Төвийн нөөцийг ашиглан өвчний халдварын бүсийн хэрэгцээ шаардлагыг баталгаажуулна. Арга бүхнийг сүвэгчлэн аж үйлдвэрлэлийн үйл ажиллагааг сэргээж, одоо үйлдвэрлэлийн бүтээмж 40 хувь байгааг түргэн нэмэгдүүлнэ. Экспортын стандарт болон Хятад улсын стандартыг холбохыг ахиулж, Европын холбооны стандарт, Америкийн стандартад нийцэх экспортын бүтээгдэхүүнийг Хятад улсын зарим салбарт ашиглана. Мөн олон улсын хамтын ажиллагаагаа нэмэгдүүлнэ. Бид олон улсаас худалдан авах замаар дотоодын эрэлт хэрэгцээг зохицуулж байна” гэжээ.
Уртнасан.

Их уншсан

холбоотой мэдээ