Цагаан сарын амралтын хугацааг сунгав

2020-01-27 18:05:15
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын Төрийн зөвлөлийн тамгын газар 1-р сарын 27-нд шинэ хэлбэрийн коронавирусийн халдвараар үүсгэгдсэн уушгины хатгалгааны тархалтаас урьдчилан сэргийлэх ажлыг чангатгах тухай мэдэгдэл нийтэлж, 2020 оны цагаан сарын амралтын хугацааг 2-р сарын 2 хүртэл сунгаж, 2-р сарын 3-наас хэвийн ажилдаа орно гэжээ. Аливаа их дээд сургууль, бага дунд сургууль, хүүхдийн цэцэрлэг сургууль хичээлээ хойшлуулна, хэзээ эхлэлийг боловсролын яам дахин мэдэгдэнэ гэжээ.

Эрүүл мэндийн үндэсний хороо 1-р сарын 27-нд хэвлэлийн бага хурал хуралдуулж, хуралд Хятадын өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн судлаач Фэн Лүжао хэлэхдээ: Шинэ хэлбэрийн коронавирусийн халдвараар үүсгэгсэн уушгины хатгалгаа амьсгалын замын халдварт өвчин бөгөөд агаар дуслын замаар халдварлах учраас хүмүүсийн нааш цааш явах, олноороо цугларахыг хориглох нь эх үүсвэрийг таслан зогсоох гол арга зам юм. Амралтын хугацааг уртатгаж байгаа нь хүмүүсийн гэртээ байхыг дэмжиж, халдвар авсан газар очих, олон нийтийн газраар явахаас сэргийлж байгаа хэрэг юм гэжээ.


Бүх Хятадын олон нутгийн ард иргэд цагаан сарын үеэр гэртээ байхыг уриалж байна. Хөдөө орон нутагт цагаан сарын уламжлалт ёсоор айл хэсэх, олноороо цуглах аливаа арга хэмжээг цуцалсан. Ялангуяа Үханиас ирсэн хүмүүсийг бүртгэж, зам тээврийн хэрэгслийг зогсоож байна.

Хүбэй муж, Үханьд тархаж буй халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналтаа сайжруулах зорилгоор Эрүүл мэндийн үндэсний хорооны холбогдох албаны хүн хэлэхдээ: Бээжингийн эмнэлэг, Хятад, Японы нөхөрлөлийн эмнэлгийн сэхээн амьдруулах тасаг, амьсгалын замын тасаг, халдварт өвчний тасгаас 121 мэргэжилтэн томилсон. Мөн Шань Ши, Жэжян, Хүнань зэрэг газрын эмнэлэг ч Үхань хотод туслах баг томилсон гэжээ.



Их уншсан

холбоотой мэдээ