Сурвалжлагч Ухань хотын иргэдийн амьдралын тухай мэдээллээ

2020-01-28 11:26:18
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

1-р сарын 27 бол Хятадын Ухань хотод өвчний байдлын улмаас “тусгаарласан” арга хэмжээ хэрэгжүүлсний дараах тав дахь өдөр юм. Хотын иргэдийн амьдралын баталгаажуулалт хүрэлцээтэй үү? Тэдний амьдралын наад захын баталгааны байдал ямар байгаа бол? Дэлгүүрийн хүнсний ногоо, мах, өндөг, сүүний бүтээгдэхүүний нийлүүлэлт хангалттай уу? Эмийн дэлгүүрийн байдал ямар байгаа бол? Хотын иргэдийн амьдралд туслалцаа үзүүлдэг захиалгын бараа хүргэгч ажилтнуудын хэр олон нь уулын ёсоор ажлын байраа сахиж ажиллаж байгаа бол? Сурвалжлагч энэ тухай Ухань хотын дэлгүүр, эмийн сан, захиалгын бараа хүргэгч ажилтныг сурвалжилсан байна.

Өчигдөр саяхан бага зэргийн бороо орсны дараах Уханий гудамжаар явахад замд энд тэндгүй борооны ус тогтож, цөөн хэдэн хүмүүс дэргэдүүр явж байсан бөгөөд захиалгын бараа хүргэгч ажилтнуудын мотоцикл харагдаж байлаа.

“Танай дэлгүүр үүдээ хаагаагүй хэвийн ёсоор ажилласаар уу?”

“Ерөөс хаагаагүй, ажиллах цагийн хуваарийг бага зэрэг өөрчилсөн, өглөө 10 цагаас үдээс хойш 5 цаг хүртэл нээнэ.”

Мөн өдрийн өглөөний 10 цагт Ухань хотын Учан дүүргийн Ушан дэгүүрийн Юэ Жязүй дэх дэлгүүрт очиход дэлгүүрийн хаалганд арав гаруй хотын оршин суугчид бараа авахаар дараалсан байлаа. Дэлгүүрийн ажилтан нэг нэгээр хүмүүст биеийн дулааныг нь шалган өгч байлаа. Дэлгүүрийн менежер хэлсэн үгэндээ:

“Бид цагаан сарын шинийн нэгнээс эхлэн дэлгүүрт ирсэн буй бүхий худалдан авагчдын биеийн дулааныг нь шалгах болсон юм. Худалдан авагчид хэрэв маск зүүгээгүй бол иргэний үнэмлэхээ үзүүлэн эндээс авч болох юм.”

Ухань хотын автобус, метро, хөлөг онгоц зэрэг олон нийтийн зам тээврийн хэрэгслийн үйл ажиллагааг түр зогсоосноос хойш дэлгүүрийн ойролцоо байрладаг ажилтнууд бараг бүгдээрээ өдөр бүр жижүүрлэн ажиллаж байна. Чилань хэдийгээр гэр нь мөрний тэртээ талын Ханькөү хотод байгаа боловч тэрбээр өдөр бүр ажилдаа ирсээр юм. Тэрбээр саяхан дэлгүүрийнхээ эрэгтэй ажилтнуудыг дагуулан бараа буулгаж дуусгаад орж ирэв.

“Би саяхан бараа буулгаж дуусаад ирсэн юм. Саяхан буулгасан бараа бол, Чүнчин хотоос манай компанид бидний хүнсний ногооны нийлүүлэлтийг нөхөхөөр илгээсэн зарим халамжийн хүнсний ногоо юм. Ногоо, мах, жимс зэрэг иргэдийн амьдралын хэрэгцээтэй эдгээр бүтээгдэхүүний хувьд, бид ард олны эрэлт хэрэгцээг лавтай баталгаажуулах болно.”

Уханий Уолмарт дэлгүүрийн Шюйдүн гудамжин дахь дэлгүүр болон Жүнбай дэлгүүрийн Ван Жядүний дэлгүүрийн байдал Ушан дэлгүүрийнхтэй нээх ялгаагүй, бараа нь хангалттай, үйл ажиллагаа нь эмх цэгцтэй байлаа.

Шахү замд цөөн бус оршин суугчдын хороолол бий. Замын хажуугаар хэвийн ажиллаж байгаа жижиг дэлгүүрүүд, эмийн дэлгүүрүүд цөөн бус харагдана.

Өдгөө Ухань хотын иргэдийн хувьд ариутгалын бодис, маскийн хэрэгцээ шаардлага мөн нэлээд их байгаа бөгөөд эмийн дэлгүүрийн нийлүүлэлт тэр бүгдээрээ хангалттай биш байна. Энэ нь мөн өдгөө хүмүүсийн хамгийн илүү яаралтай шийдвэрлэн зохицуулахыг хүсэж байгаа явдал юм.

“Өдгөө энэ эмийн нийлүүлэлт хүрэлцээтэй юу?”

“Мэдэхгүй, би бас саяхан ирэв. Сонсолтоор, ариутгах бодис өмнө нь энд байхгүй байсан, 84 тоот эдгээр ариутгах бодис байгаагүй байсан, маскийг заримдаа худалдан авч чаддаг, заримдаа дуусчихдаг.”

Дэлгүүрийн хаалганд бараа хүргэж ирсэн Мэйтуань захиалгын худалдааны Шюйдүн бүсийн бараа хүргэгч Юань Тяньхуа сурвалжлагчтай өөрийн энэ хэсэг хугацааны ажлынхаа тухай ярилцжээ.

Өглөө хэд гээд ирдэг бэ?

Бид энгийн байдалд 8 цаг гаруй гээд ирдэг.

Энэ хэдэн өдөр хүргэсэн барааны дотор ямар төрлийн бараа харьцангуй олон байсан бэ?

Бэлэн гоймон, төрөл бүрийн бэлэн хүнс, ундаа, ус гээд бүгдээрээ үндсэндээ амьдралын хэрэгцээтэй зүйлс байлаа.

Таны адилаар ажлын байраа сахисаар байгаа хамт ажилтнууд тань бараг хэд байгаа вэ?

Нээх олонгүй, манай бүсэд ажиллаж буй нь ердөө 20 орчим бий.

Өдгөө гаднаас бараа захиалан авах нь Ухань хотын иргэд амьдралын хэрэгцээтэй бараагаа цуглуулж авах чухал арга хэлбэр болжээ. Захиалгын барааг хүргэж өгдөг ажилтнуудын хувьд тэдний ажил иргэдэд ихээхэн туслалцаа болж байна.

“Бид хүргэж өгсөн бараагаа хаалганы гадаа орхиж, дараа нь зургийг нь дарж бараа худалдан авагчид явуулж өгдөг, үйлчлүүлэгчид өөрөө гарч ирээд авна. Ингэх нь бидний хувьд, үйлчлүүлэгчдийн хувьд аль алинд нь сайн юм. Би бол энгийн нэгэн бараа хүргэгч юм.”

Их уншсан

холбоотой мэдээ