Дэмий талаар болох нь зайлшгүй юм

2020-01-30 16:12:20
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Орон нутгийн цагаар 28-нд, АНУ-ын конгрессийн Төлөөлөгчдийн танхим "2019 оны Төвөдийн бодлого ба дэмжих хуулийн төсөл" гээчийг батлав. Энэ үйлдэл олон улсын хууль, олон улсын харилцааны үндсэн дүрмийг ноцтой зөрчиж, "Төвөдийг тусгаарлах" хүчинд буруу мэдээлэл өгч, Америкийн зарим улс төрчийн Төвөдийн асуудлыг ашиглан Хятадын дотоод хэрэгт гар дүрж, Хятадын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хохироох оролдлогыг бүрэн илчиллээ.

Хувилгаадын хойд дүрийг тодруулах нь Төвөдийн уламжлалт бурхны шашинд л байдаг уламжлал юм. Тогтолцоо, түүх, хуулийн аль ч талаас авч үзсэн төв засгийн газар хувилгаадын хойд дүрийг тодруулах явдлыг зөвшөөрч, тодорхойлох эрхтэй. Үнэндээ, 14-р Далай ламыгч шашны ёс заншил, түүхэн тохирооны дагуу тодорхойлж, тухайн үеийн төв засгийн газраар зөвшөөрүүлж, залгамжлуулсан юм. АНУ-ын конгрессийн Төлөөлөгчдийн танхимын Төвөдтэй холбоотой тус хуулийн төсөл Далай ламын дүрийг тодруулах асуудалд илэрхий гар дүрснээр, түүхэн тохироог бодолцохгүй хэрнээ шашны ёс заншлыг эвдэж, Хятадын дотоод хэрэгт бүдүүлэгээр халдсан хууль бус, хүчингүй үйлдэл юм.

АНУ Лхаст консулын газар байгуулах санаархлаа Төвөдтэй холбоотой дээрх хуулийн төсөл гээчдээ дахинтаа дурдаж, хэрэв Хятадын тал зөвшөөрөхгүй бол Хятадын талаас АНУ-д Консулын газар шинээр байгуулахыг зөвшөөрөхгүй гэж заналхийлсэн байна. Энэ нь Америкийн зарим улс төрчдийн Төвөдийн хэрэгт гар дүрж, Хятад улсыг хагалан бутаргах гэсэн оролдлогыг дахин илчиллээ.

Төвөдтэй холбоотой асуудал бол үндэстэн, шашны асуудал биш, хүний эрхийн асуудал ч биш юм. Харин Хятад улсын бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалтай холбоотой зарчмын том асуудал юм. Төвөдийн үйл хэрэг Хятадын дотоод засагт хамаатай. Ямарваа гаднын хүчин гар дүрэхийг зөвшөөрөхгүй. АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын баталсан Төвөдтэй холбоотой хуулийн төсөл гээч нь олон улсын хамтын нийгэмлэгийн үзэл санааг зөрчсөн төдийгүй хүний сэтгэлд багтамгүй, олон улсын хуулийн харилцан гар дүрэхгүй байх зарчмыг ноцтой зөрчиж, Хятад Америкийн хамтарсан албан мэдээнд амласан үүргээсээ няцаж, Төвөд бол Хятадын нэг хэсэг, “Төвөдийг тусгаарлах"-ыг дэмжихгүй гэсэн Америкийн талын амлалтыг зөрчсөн болохоор, ямар ч хүчингүй юм.

Их уншсан

холбоотой мэдээ