8000 эмч сувилагч Хубэй мужид эмчилгээний тусламж үзүүлж байна

2020-02-04 16:24:10
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хубэй мужийн эрүүл мэндийн газрын тоо бүртгэлээс үзвэл, 2020 оны 2-р сарын 3-ны 24:00 цаг хүртлэх байдлаар, Хубэй мужид коронавирусын халдвар авсан 13522 өвчтөн бүртгэгдэж, үүний 10990 өвчтөнийг тогтсон эмнэлэгт тусгаарлан эмчилж байна. Үхань хотоос бүртгэсэн коронавирусын халдвар авсан өвчтөний тоо 6384-д хүрсэн байна.

2-р сарын 2-ны 20:00 цагийн байдлаар Үндэсний эрүүл мэндийн хороо, үндэсний уламжлалт анагаахын удирдах газар, Хятадын анагаахын академи, 29 муж, өөртөө засах орон болон армийн эмчилгээний 68 багийн 8310 эмчилгээний ажилтан Хубэй мужид халдварын эсрэг ажиллаж байна. Үхань хотын Хүөшэньшаны эмнэлгийн бэлтгэл ажил дуусаж, 2-р сарын 3-ны өдрөөс эхний ээлжийн коронавирусын халдвар авсан өвчтөнийг хүлээж авлаа.

Үхань хотын халдвараас сэргийлэх, эмчлэх ажлын дарамт хүнд байна. 2-р сарын 2-ны 20:00 цагийн байдлаар эмчилгээний 57 багийн 6775 эмч сувилагч Үхань хотын 27 эмнэлэгт хуваарилсан бол үүнд 2-ний үдэд хүлээлгэж өгсөн Хүөшэньшаны эмнэлэг багтаж байна. 2-р сарын 3-нд, Хятадын инженерийн академийн академич, Үндэсний эрүүл мэндийн хорооны шинжилгээний багийн гишүүн Ли Ланьжуань: Үхань хотод ажиллаж буй эмч сувилагч нарын чармайлга, бүх шатны хамтын туслалцаагаар шинэ төрлийн коронавирусын халдвартай тэмцэх ажилд үр дүнтэй ахиц гарлаа гэжээ.

"Одоо олон газраас тусламж үзүүлэх эмчилгээний баг ирсэн, хүчтэй ажиллаж байна. Манай Жэжян мужаас гэхэд 330 эмч сувилагч ирсэн байгаа. Бүх улсын дэмжлэг, Үхань хотын эмнэлэгт зохицуулалт хийж, биеийн байдал хүнд байгаа өвчтөнийг хүч тавин эмчилснээр байдал өөрчлөгдөн, нас барагсдын тоо буурч байна" гэжээ.

Эх сурвалжаас үзвэл, бүтээн байгуулалт, бэлтгэл ажлыг дуусган, Үхань хотын Хүөшэньшаны эмнэлэг өвчтөн хүлээж авахад бэлэн болов. Ардын Чөлөөлөх армийн 1400 эмч сувилагч нар тус эмнэлгийн эмчилгээ, тусламж үзүүлэх ажлыг хариуцах болно. Эмнэлэгт ус, цахилгаан хангамж, бүх төрлийн баталгааны систем хэвийн ажиллаж байна. Эмнэлгийн бүх төрлийн эмчилгээний эд зүйлсийн нөөц хангалттай, эмийн сан 24 цангаар ажиллаж, хэрэгцээ бүхий эм бэлдмэлийг цаг тухайд нийлүүлэх болно. Хүөшэньшэний эмнэлгийн эмийн сангийн хариуцлагатан Ли Бө хэлэхдээ, "Манай эмийн сан уушгины хатгалгаагаар өвчилсөн өвчтөний эмчилгээнд хэрэглэх бүх төрлийн эм бэлдмэл бүрэн болсон, жишээ нь халдварын эсрэг, вирусийн эсрэг үйлчлэх эм гэх мэт, мөн биологийн бүтээгдэхүүн, тусламжийн эмүүд бэлэн болсон. Эдгээр эм бэлдмэлээ бид цаг тухайд нь нөхөж оруулах болно, бид 24 цагаар ажиллаж байна."

Хүөшэньшаны эмнэлэг нь Үхань хотын бусад эмнэлгээс хүргэгдэж ирсэн өвчтөнийг хүлээн авдаг. Эмнэлэг нь 1000 ортой, эрчимт эмчилгээний тасаг, хүнд өвчтөний тасаг, ерөнхий тасаг зэрэг бий. 2-р сарын 3-ны орой, тус эмнэлэг нь Үхань хотын бусад эмнэлгээс хүргэгдэж ирсэн 50 өвчтөнийг хүлээн авав, эдгээр өвчтөний биеийн байдал нь сайжирсан өвчтөнүүд байлаа. Хятадын инженерийн академийн академич Ли Ланьжунь хэлэхдээ, Хүөшэньшаны эмнэлэг ашиглалтад орж, удахгүй Лэйшаньшаны эмнэлэг ашиглалтад орох юм бол шинэ төрлийн коронавирусын халдвар авсан өвчтөнд эмчилгээ асуудалд үр дүнтэй шийдэгдэх болно гэжээ.

"Тус хоёр эмнэлэг ашиглалтад орсны дараа, Үхань хотын дарамтыг маш их хөнгөлөх болно. Одоо цөөн тооны өвчтөнийг тусгаарлан эмчлэх шаардлагатай, тус хоёр эмнэлэг нь энэхүү асуудлыг зохицуулахад туслах болно. Бусад эмнэлгийн биеийн байдал хүнд байгаа өвчтөнийг эмчлэх хүчин чадал ч сайжирч байна. Бидний хамтын хүчин чармайлтаар эдгээр өвчтөний эмнэлэгт хэвтэх асуудлыг сайтар шийдэж чадна гэдэгт итгэлтэй байна."

Н.Пүрэвжав

Их уншсан

холбоотой мэдээ