Америкийн үйлдэл нь олон улсын хамтын ажиллагаанд саад болж байна

2020-02-05 16:12:27
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятад улс одоо цаг минуттай уралдан коронавирусийн халдвартай тэмцэж, олон улсын хамтын нийгэмлэг Хятад улсад туслалцаа дэмжлэг үзүүлсээр байна. Эмнэлгийн түвшин өндөр, хөгжил сайтай орон болох Америк өнөөдөр болтол Хятад улсад ямар ч бодит туслалцаа үзүүлээгүй бөгөөд хамгийн түрүүүнд Үхань хотоос консулын ажилтнуудаа татаж, хамгийн түрүүнд Элчин сайдын яамны ажилтнаа татах хүсэлт тавьж, хамгийн түрүүнд Хятадын иргэд Америкт нэвтрэхэд бүх талын хориг тавьж, хүмүүсийг түгшүүрт байдалд оруулан, муу эхлэл тавилаа.

Эдгээр үйлдэл нь Америкийн тал халдварын эсрэг хэтрүүлсэн хариу тусгал гаргаж, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын санаачилгыг няцаж, халдварын эсрэг тэмцэх олон улсын хамтын ажиллагаанд саад болж байгааг харуулж, олны шүүмжлэлд өртөж байна.

ДЭМБ саяхан шинэ төрлийн коронавирусийн халдварыг "Олон услын анхаарал хандуулж буй олон нийтийн эрүүл мэндийн онц хэрэг" хэмээн зарласан нь Хятад улсад "итгэхгүй" байгааг тусгасан бус харин олон улсын нөөцийг дайчлан халдварын эсрэг тэмцэх, эрүүл мэндийн систем буурай, олон нийтийн эрүүл мэндийн чадавх хүрэлцэнгүй бус улс оронд шаардлагатай олон улсын тумламж үзүүлэхийг уриалсан явдал юм. Мөн ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейвиус: Хятад улсын халдвартай тэмцэж буй хүчин чармайлтыг "улс орнуудын халдвартай тэмцэх ажлын шинэ жишиг тогтоолоо" хэмээн сайшааж, 7 төрөлт санаачилга гаргасны дотор олон улсын аялал жуулчлал, худалдаанд хориг тавих арга хэмжээ авах шаардлагагүй хэмээн сануулсан юм.

Олон нийтийн бүрэн төгөлдөр эрүүл мэндийн тогтолцоотой, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тэргүүний дэвшилтэт тоног төхөөрөмжтэй улс орны хувьд Америк харин хэт мэдрэмтгий хариу үйлдэл гаргаж, ялангуяа Хятад улс болон дайны хөлд өртсөн улс орныг нэг төрөлд багтаан, Хятадад аялах сэрэмжийг хамгийн өндөр түвшинд хүргэсэн нь ДЭМБ-ын холбогдох санаачилгыг зөрчиж, дэлхий нийтэд түгшүүрийн дохио өгч, сөрөг жишээ үзүүлэв. Энэ нь дэлхий нийтийн халдвартай тэмцэх хамтын ажиллагаа, хүчин чармайлтад хариуцлагагүй хандаж буй хэрэг юм.

Харин баярлууштай нь ойрд Хятад улсыг дэмжиж туслах гэсэн дуу хоолой тасраагүй. НҮБ, Дэлхийн Банк, Олон Улсын Валютын Сан зэрэг олон улсын байгууллага Хятад улсын халдвартай тэмцэж буй хүчин чармайлтыг үнэлж, БНСУ, Япон, Иран, ОХУ, Их Британи, Франц зэрэг олон орон хандивын эд бодисын туслалцаа үзүүлж байна. Мөн АЭНУ Хятад улсыг дэмжиж буйгаа илэрхийлэн, "Үхань хүчтэй бай" хэмээх түрс бичлэгийн өндөр байшин цамхгийн хананд байрлуулсан бол Кени зэрэг орнууд хэт мэдрэмтгий арга хэмжээ авахгүй байхыг уриалав. Олон улсын хамтын нийгэмлэг бодит үйл ажиллагаагаараа Хятад улс халдварын эсрэг хариуцлагатай тэмцэж буйг үнэлж, ДЭМБ-ын холбогдох санаачилгыг хүндэтгэж буйгаа илэрхийлэн юм Энэ нь дэлхий нийтийн нөөцийг дайчлах, олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, халдварын эсрэг тэмцэлд ялалт байгуулахад ашигтай байх нь мэдээж.

Халдвартай тэмцэх дайнд Хятад улс ганцаардахгүй, дэлхийн олон орны дэмлэг, тусламж, итгэл, хамтын ажиллагаа нь Хятад улс халдвараас сэргийлэх тэмцэлд итгэл найдвар төрүүлж байна. Германы Холбооны Эдийн засгийн хөгжил, гадаад худалдааны нийгэмлэгийн дарга Майкл Шуманы хэлсэнчлэн: Хэрэв бидэнд өр өвдөх, туслах сэтгэл байвал айдас түгшүүрийг үлдэн хөөж чадна. Хэрэв халдварын эсрэх тэмцэл хийхэд хүн чанараа алдвал бид зөвхөн халдвартай тэмцэх тэмцэлд ялагдаад зогсохгүй юм. Энэ мэтийн дуу хоолойг Америкийн талын холбогдох бодлого боловсруулагчид сайтар сонсоосой. Хүн төрөлхтөн хувь заяагаа хамтатгасан даяршлын эрин үед бусдад туслах нь өөртөө туслаж байгаа гэдгийг ухаарах болоосой.

Н.Пүрэвжав

Их уншсан

холбоотой мэдээ